Судлаач С.Боргил: Гранд авлига бий гэж үзэж байна

T.Amarjargal T.Amarjargal
2021-09-21 11:29:00
Ангилал: Нийгэм

Уул уурхайн олборлох салбарт долоон төрлийн авлига нүүрлээд байгааг “Олборлох салбарын авлигын эрсдэлийг тодорхойлох төсөл”-ийн багийнхан мэдээллээ. Тодруулбал: 

-Тусгай зөвшөөрөл олгох, үнэлгээ, тайлан, төлөвлөгөө хүлээн авах, дүгнэлт гаргахтай холбоотой авлига; 

-Төрийн өмчит компанийн худалдан авалт, туслан гүйцэтгэлтэй холбоотой авлига;

-Төрийн албан хаагчидтай холбоотой авлига;

-Татвар, төлбөрөөс зугтахтай холбоотой авлига;

-Зах зээлээ хадгалах, бизнесээ хамгаалахтай холбоотой авлига;

-Орон нутгийн удирдлагатай холбогдсон авлига;

-Процесс хурдавчлахтай холбоотой авлига гэх мэт хэлбэр түгээмэл байгаа аж. 

Энэхүү судалгаанд АТГ-ын ажилтнууд, салбарын мэргэжилтнүүд, хуульчид, судлаачид, ТББ-ын төлөөлөл, төрийн өмчит компани болон хувийн хэвшлийн төлөөллийг хамруулж, үр дүнг нь боловсруулжээ. Мөн албан тушаалын гэмт хэргийн шүүхийн шийдвэрийн эмхтгэл, бодит жишээ болон бусад холбогдох материалыг судалсан байна. 

Судлаач С.Боргил: Олборлох салбарын авлигыг бууруулахын тулд дагнасан шүүх байгуулахыг хүлээх хэрэггүй. Харин авлигын хэргээр дагнасан шүүгчдийг бэлтгэж эхлэх нь оновчтой болов уу.  Мөн том, жижиг компаниудын ялгаа их байна. Том компаниуд илүү их авлигад өртсөн байна. Ер нь уул уурхайн салбарт гранд буюу бодлогын түвшний авлига бий гэж үзэж байгаа. Ашигт малтмалын тухай хууль л гэхэд батлагдахгүй хэд хэдэн УИХ дамнаж байна. Тендер зарлахдаа хүртэл тухайн компанид тааруулж тендерийн нөхцөлийг өөрчилж байгаа асуудлууд ч байна. 

 

 

 

 

T.Amarjargal T.Amarjargal