Сэрүүн хотын “халуун” уулзалт

B. Misheel
2019-09-06 11:11:27
Ангилал:

 

“Бээжин хотоос алхаад Улаанцав орчихож болдог хэмээн хошигнодог нь манай хот Өвөрмонгол дотроо нийслэлтэй хамгийн ойр оршдог хот учраас тэгдэг юм” хэмээн Улаанцав хотын дарга Ван Синуй энэ удаагийн Хятад-Монголын экспог нээхдээ хэлсэн. Хойд талаар Монгол улстай 190 гаруй км нутгаар хиллэдэг, 2.1 сая хүн амьдардаг, таатай сэрүүн уур амьсгалтай, амтат төмс ба арьс ширэн бүтээгдэхүүн, барилгын арматурын үйлдвэрлэлээр алдартай ӨМӨЗО-ны Улаанцав хотод Гурав дахь удаагийн “Монгол-Хятадын экспо” эдгээр өдрүүдэд хөл хөдөлгөөнтэй болж байна.

Улаанцав нь төмөр зам, авто замын зангилаа хот болохын хувьд Хятадын бодлого тодорхойлогчид худалдааны чиглэлээр дагнан хөгжүүлэхээр, бүтээн байгуулалтыг ид өрнүүлж буй тус газарт хэдхэн жилийн дотор хаяа залган шинэ хотыг сүндэрлүүлсэн бөгөөд өдгөө шинэ, хуучин хот хэмээн хоёр хуваан нэрлэх болж. Шинэ хот хэмээн нэрлэж буй хэсэгт энэхүү Экспогийн арга хэмжээ болж буй учраас хурал чуулган, урлаг соёл, үзэсгэлэнгийн үйл ажиллагаа болж буй бүх байгууламж будаг нь ханхлам шинээрээ байв.

БНХАУ-н дарга Ши Жиньпин 2014 онд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр хоёр улсын төрийн тэргүүнүүд “Монгол Хятадын Экспо” арга хэмжээг зохион байгуулж байх талаар тохиролцсоны дагуу уг цогц арга хэмжээг 2015 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулж иржээ. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ жил тохиож буй нь энэ удаагийн экспогийн цар хүрээг өргөжүүлэхэд нөлөөлжээ. Энэ жилийн гол сэдэв уриалга нь“Бүс ба зам” санаачлагын хүрээнд “Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг урагшлуулъя” байв.

Энэ удаагийн экспогийн үеэр манай талаас уул уурхай бус хөдөө аж ахуй тэр дундаа малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон хүнсний үйлдвэрлэлийн чиглэлийн төслүүдийг давамгай танилцуулж байгаа нь саяхан Улаанбаатар хотноо болсон Азийн төлөөх Боао форумын үеэрх БНХАУ-н хөрөнгө оруулагчдын сонирхлыг харгалзан үзсэнтэй холбоотой аж. Тэд “Бид Монгол Улсад хөрөнгө оруулахдаа ХАА болон аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулахыг илүүд үзэж байна” гэсэн юм. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин экспог нээн үг хэлэхдээ “Монголын тал ХАА-н салбарыг улсын эдийн засгийн хөгжлийн тулгуур салбар хэмээн тодорхойлж, дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй, экспортын чиг баримжаатай ХАА-г хөгжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна” хэмээн онцолж байв.

Монгол, Хятад хоёр улс бол 4670 гаруй км газар нутгаар хиллэдэг, худалдаа, эдийн засгийн харилцааны хувьд бие биенээ нөхөх онцлогтой, олон салбарт нягт хамтран ажилладаг хөршүүд. Манай улсын нийт гадаад худалдааны 65,2 хувийг БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж, 2018 оны эцсийн байдлаар 8,4 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 21 орчим хувиар өссөн дүн.Шадар сайд илтгэлийнхээ үеэр хоёр орны худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум америк долларт хүргэхээр зорьж байгаа талаар онцлон дурьдсан билээ. Харин ӨМӨЗО-ны Хөгжил шинэтгэлийн хорооны дарга Гүн Мин Жүн “Монгол Улстай бүх талаар хамтран ажиллаж, 2020 онд хоёр улсын худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэхэд Өвөр Монголын талаас хувь нэмрээ оруулах болно” гэсэн юм. Хятад улсаас өдгөө 19.52 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар манайтай хэлэлцээр хийчихээд байгаа билээ.

Экспогийн хүрээнд үзэсгэлэн яармаг, соёлын солилцоо, хурал форум, хөрөнгө оруулалтын уулзалт гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр 20 гаруй салбар арга хэмжээ Хөх Хот, Улаанцав болон Тунглио гэх гурван хотод зохион байгуулаглаж байгаагаараа өмнөхөөсөө илүү өргөн хүрээтэй, ач холбогдол өндөртэй болж байна. Зөвхөн Монгол, Хятад бус ОХУ, БНСУ, Япон, Израйл зэрэг улсын өндөр түвшний зочид төлөөлөгчид, Хонг Конг, Макао зэрэг засаг захиргааны онцгой бүсүүдийн төлөөлөл гэх мэт нийт 7.000 гаруй хүн оролцож байна. Үүнээс 1200 орчим нь Монголын талаас ирсэн зочид төлөөлөгчид байлаа.

Тухайлбал, 2015 оны Экспод 300, 2017 оны Экспод 400 орчим ААН нийт 1.13 тэрбум юанийн борлуулалт хийж, 2.28 тэрбум юанийн өртөг бүхий 278 хамтын ажиллагааны баримт бичгийг байгуулан хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлж байв. “Энэ удаад Хөх Хот болон Улаанцав хотноо уг экспо зохион байгуулагдаж байгаа тул өмнөх онуудын борлуулалтын амжилтаа эвдэнэ гэсэн хүлээлттэй байна” хэмээн МҮХАҮТ-н гүйцэтгэх захирал Т.Дүүрэн хэллээ. Экспогийн үзэсгэлэн яармаг хэсэгт Монголын талаас нийт 500 гаруй ААН Хөх Хот болон Улаанцав хотод тус тус хуваагдан оролцож байна. Тухайлбал, Улаанцав хотноо зохион байгуулагдаж буй Монгол улсын дүр төрхийг харуулах үзэсгэлэнг Гурван тулгуурт хөгжлийн бодлоготой уялдуулсан байдлаар зохиомжилсон бөгөөд зөвхөн нэг чиглэлээр бус уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг Монголын томоохон 50 үйлдвэрлэгч сурталчлан танилцууллаа. Мөн хурлын үеэр Монголын талаас танилцуулсан хөрөнгө оруулалтын орчин болон санал болгож буй гол төслүүд нь ч уг бодлоготой уялдсан өнгө аястай байв.

Хурлын арга хэмжээний үеэр хэлэлцсэн тулгуур сэдэв болох “Бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт”-ын үеэр Монголын тал хамтрах сонирхолтой гол төслүүдээ танилцуулсан. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын томоохон 15 төсөл хөтөлбөрөөс гадна Монголын 43 ААН-ийн төлөөлөл өөрийн 56 төслийг танилцуулж, хамтран ажиллах, хөрөнгө оруулалт татах, худалдааны түншээ олох зорилготой ажиллаж байна. Үүний 24 төсөл нь хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн төслүүд байв.

Эдгээр төслийг Өвөр Монгол ба Хятадын хөрөнгө оруулагч, компаниудад танилцуулах, тэднийг холбох зорилготой B2B уулзалт амжилттай болж өнгөрснийг манай талаас оролцсон бизнесийнхэн хэлж байлаа. Тухайлбал, “Ti Bi Empire” компанийн ерөнхий захирал Г.Гарьдхүү Монгол-Хятадын хамтарсан гурав дахь удаагийн экспо-д ирсэн зорилгоо амжилттай биелүүлж чадсан талаар бидэнтэй хуваалцлаа.. Тэрбээр өөрийн үйлдвэрлэдэг хүнсний бүтээгдэхүүний зарим нэр төрлийг Улаанцав хотод борлуулах нэрийн дэлгүүрийг байгуулахаар холбогдох албан тушаалтнуудтай тохиролцож дэмжлэг авчээ. Ингэхдээ гурван жилийн хугацаанд түрээсийн төлбөр тооцуулахгүйгээр ажиллах гэнэ. Монголын компаниуд зөвхөн Өвөр Монголын бизнес

B. Misheel