Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар сая тонн ачаа тээвэрлэлээ

B Shurenchimeg
2023-08-15 11:15:40
Ангилал: Нийгэм

“Монголын төмөр зам” ТӨХК нь 2023 оны байдлаар “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар нэг сая гаруй тонн ачаа тээвэрлээд байна. Тодруулбал “Тавантолгой-Ханги” чиглэлд 433,098 тоггн экспортын нүүрс, “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлд 184,156 тонн мидлинг нүүрс, 32,947 тонн түлш болон бусад ачаа тээвэрлэв.

“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр зам нь Дохиолол төвлөрүүлэлт холбооны байгууламжийг иж бүрэн ашиглалтад оруулж, цахим хагас автомат хориглолоор галт тэрэгний хөдөлгөөнийг зохион байгуулж байгаа бөгөөд хоногт 7-8 хос галт тэрэг хүлээн авч явуулах хүчин чадалтай юм.

 

 

 

 

B Shurenchimeg