Өнгөрсөн онд 10.8 их наяд төгрөгт хүрсэн манай улсын төсвийн орлогын 90.3 хувь нь татварын орлогоос бүрджээ. Харин энэхүү татварын орлогын 34.8 хувийг 50 компани бүрдүүлсэн байна. Бид эдгээр 50 компаниас татвар төлөлтөөр тэргүүлсэн 20 компанийн улсад төлсөн татварын мэдээллийг хүргэж байна.
Шилдэг татвар төлөгч 50 компани нийтдээ 3.76 их наяд төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн бол үүний 82.1 хувийг дараах 20 компани бүрдүүлжээ. Татвар төлөлтөөр тэргүүлэгч 20 ААН-ийн 13 нь уул уурхай, эрдэс баялагийн салбарт үйл ажиллагаа явуулдаг бол бусад нь банк санхүү, харилцаа холбоо, шингэн хүнсний үйлдвэрлэлийн салбарын төлөөлөл юм.