Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа бэхэжсэн нь

Sarangerel
2026-02-02 11:25:22
Ангилал: Хөдөө аж ахуй

Улс орнуудын үндэсний аюулгүй байдалд байдаг. Энэ утгаараа дэлхийн улс орнууд дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих дунд, урт хугацааны бодлогыг төсөв, мөнгөний бодлоготойгоо уялдуулан тогтвортой хэрэгжүүлж, гол нэр төрлийн хүнсийг дотоодоос хангахыг зорьж ажилладаг.

Дэлхий нийтээр 2020 онд коронавируст халдварын цар тахалд өртөж, 2022 онд ОХУ, Украйны хооронд дайн гарснаас үүдэж хүнсний бүтээгдэхүүний тээвэр, нийлүүлэлтийн сүлжээ доголдож улс орнуудын хүнсний аюулгүй байдалд шууд нөлөөлснийг та бид санаж байгаа.

Манай улс ч мөн адил энэ хүндрэлтэй нөхцөл байдлыг тойроогүй, туулж гарсан. Тиймээс Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангийн салбарыг дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Засгийн газраас “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлсэн билээ.

Энэ хүрээнд Тус тогтоолд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах, удирдлага, зохион байгуулалтын, газар тариалангийн үйлдвэрлэлийн, мал аж ахуйн үйлдвэрлэлийн, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр 41 үйл ажиллагаа, 114 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. УИХ-ын 36 дугаар тогтоолоор таван жилийн бодлого, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө, санхүүжилтийг хамтатган батлуулсан юм.

Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх 1.7 их наяд төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг 2022-2026 оны улсын төсвөөс зээлийн хүүгийн татаас болон батлан даалт, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр бүрдүүлэв. “Хүнсний хангамж, аюулгүй байдал”-ын үндэсний хөдөлгөөний хүрээнд хийх 114 арга хэмжээний 90 хувийг ХХААХҮЯ хэрэгжүүлж, бусдыг нь 35 байгууллага, олон улсын байгууллагууд, “Хүнсний хувьсгал” ТББ, эрдэмтдийн зөвлөл арилжааны 10 банк хамтран хууль журмын хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байна.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд тус салбарт үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжүүдийг зөвхөн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр дэмжихээс гадна Засгийн газраас татварын бодлогоор дэмжих, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр цогц бодлого хэрэгжиж буй юм. Мөн гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх зорилго тавьж, түүнд чиглэсэн бодлогын арга хэмжээнүүд авч байна.

Үр дүнд нь 53 үйлдвэр шинээр баригдаж, импортын хамаарал тодорхой хэмжээгээр буураад байгаа юм.

Түүнчлэн хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Ургамал хамгаалал, ургамлын эрүүл мэндийн тухай хууль батлагдаж, Хөдөө аж ахуйн тухай хууль, Хүнсний тухай хуулийн нэмэлт өөрчлөлт хэлэлцэгдэх шатанд явж байгаа юм байна.

Монгол Улс хөдөө аж ахуй, эрчим хүч, дэд бүтэц, эрүүл мэнд зэрэг нийгэм, эдийн засгийн голлох салбаруудын бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Атрын-4 аян” зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийг санаачилж, улс орон даяар хэрэгжүүлж байгаа бөгөөд төр, хувийн хэвшил, баялаг бүтээгчид, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, ард иргэд идэвхтэй оролцож, хамтран ажиллаж байна.

Тухайлбал, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, арчлан ургуулснаар ойн хомсдол, доройтлыг бууруулах, усны нөөц, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тогтвортой санхүүжилтийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаа юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол монгол хүн эрүүл. Энэ гурав хоорондоо хүйн холбоотой” гэдэг уриагаар “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж байв. Энэ хүрээнд хоорондоо уялдаа холбоо бүхий “Тэрбум мод”, “Атрын-4 аян”, “Цагаан алт хөтөлбөр”-ийг мөн хэрэгжүүлж байгаа юм.

Энэ талаар Ерөнхийлөгч “Хөрс сайн байж эрүүл хүнс бий болно. Тиймээс хөрсөө хамгаалахын тулд мод тарих ёстой. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн үүнтэй холбоотой.

Олон улсын байгууллагууд манай хөдөлгөөнийг дэмжиж, үлгэр жишээ авдаг болсон байна. Энэ хүрээнд үндэсний үйлдвэрлэгчид хөрсөө хамгаалах, байгаль орчноо хамгаалах чиглэлд санаачилга гаргаж байгаад баяртай байна. Бид 100, 100 жил мод тарьж ойжуулах ёстой юм билээ. Тэгээд хүнс нь эрүүл хөрсөнд ургах ёстой юм. Бид дотоодынхоо хүнсний хэрэгцээг хангадаг болох хэрэгтэй. Үүний зэрэгцээ хүнс экспортлогч орон болъё гэсэн зорилт дэвшүүлсэн. Энэ боломжтой” хэмээн ярьсан.

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн хэрэгжээд 3.5 жил болж байна. Энэ хугацаанд Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа жинхэнэ утгаараа хэрэгжиж, олон төрлийн арга хэмжээ нь очих ёстой эздэдээ хүрсээр байна.

“Хүнсний хувьсгал” тусгай дугаараас