Төсвийн хяналтад залуучуудын оролцоог нэмэгдүүлэх нь уралдаан зарлалаа

Mongolian Economy
2024-02-22 15:50:56
Ангилал: Мэдээ

Үр дүнд суурилсан төлөвлөлт, төсөвлөлт, төсвийн гүйцэтгэлийн талаар залуучуудад мэдээлэл өгөх, олон нийтийн зүгээс төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлд үр дүнд чиглэсэн байдлаар хяналт тавихад тулгамдаж буй асуудлуудыг илрүүлэн, шийдвэрлэх хамгийн оновчтой арга замыг тодорхойлоход дэмжлэг үзүүлэн сэдэлжүүлэх, залуучуудын төсвийн хяналтын чиглэлээр хийгдэж буй санаачилга, судалгаа түүний үр дүнг сурталчлан таниулах зорилгоор YOUTH IDEATHON-2024 бүтээлийн уралдааныг Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслөөс зарлалаа.

УРАЛДААНЫ ХАМРАХ ХҮРЭЭ

●Төсөв, санхүүгийн чиглэлээр судалгаа хийдэг залуу судлаачид;

●Төсөв, санхүүгийн чиглэлээр сурдаг болон сонирхолтой оюутан, залуус;

●Багийн бүрэлдэхүүнээр оролцоно. (2-5 хүний бүрэлдэхүүнтэй байх)

УРАЛДААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ
https://fb.me/e/1LmDblC2t

ШАГНАЛЫН САН:

1-р байр: ₮6,000,000

2-р байр: ₮4,000,000

3-р байр: ₮2,000,000

УРАЛДААНД БҮРТГҮҮЛЭХ
https://forms.gle/uf1KJVJoaSsZwNs56

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА

Бүртгэл эхлэх өдөр: 2024 оны 2 дугаар сарын 15 өдөр

Бүртгэл дуусах өдөр: 2024 оны 3 дугаар сарын 3 өдөр

Mongolian Economy