“Төслийн эдийн засгийг хөгжүүлье” олон улсын цахим хуралд урьж байна

Mongolian Economy
2021-09-04 13:21:17
Ангилал: Мэдээ

АНУ-д төвтэй олон улсын Төслийн удирдлагын институт болох Пи Эм Ай Монголиа чаптэр-аас жил бүр зохион байгуулдаг олон улсын төслийн удирдлагын ээлжит бага хурал 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

Бидний нүдэн дээр түргэн хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн орчинд аливаа төсөл, хөтөлбөрийг гүнзгий мэдлэг мэргэшилтэй, гүйцэтгэлийн өндөр авьяас чадвартай мэргэжилтнүүд, удирдагчид амжилттай хэрэгжүүлж байна. Аливаа, төсөл хөтөлбөрийг бор зүрхээрээ хийдэг цаг үе аль хэдийн балар эртний үетэй адил мэт сонсогдох болж. Хувь хүн, компани, улс гүрэн аль нь ч бай гагцхүү мэргэжлийн төвшинд гүйцэтгэх ур авьястай баймааж дэлхийн энэтэй өрсөлдөх ажээ.

Энэхүү үйл явцыг Төслийн эдийн засгийн эрин үе хэмээн нэрлэх бөгөөд, үүний ач холбогдлыг үндэсний болон дэлхийн шилдэг удирдагчид энэ удаагийн хурлаар танилцуулж, төслийн удирдлагын салбарын сүүлийн үеийн арга зүй, шигшигдсэн сайн туршлагыг хүргэж өөрсдийн мэдлэг, туршлагаас хуваалцана. Хурлын хөтөлбөрт онцлох гурван илтгэл, 12 салбар илтгэл багтаж байгаа бөгөөд байгууллагуудын гүйцэтгэх удирдлагын түвшинд тусгай хэлэлцүүлэг зохион байгуулагдахаараа онцлогтой.

Хурлын илтгэгчид болон хөтөлбөртэй  энд дарж танилцана уу. 

Та бүхэн хуралд оролцсоноор төслийн удирдлагын гүнгзий мэдлэгтэй байх яагаад зайлшгүй шаардлагатайг илүү ойлгох болно. Мөн хуралд оролцогчидтой танилцаж, танилын хүрээгээ тэлж, харилцаа холбоогоо өргөжүүлэхээс гадна Пи Эм Ай Монголиа чаптэрийн хамт олонтой нэгдэх боломжтой.

Хурлын үеэр сонирхсон хэлэлцүүлэг илтгэлүүд Пи Эм Ай Монголиа чаптэрийн албан ёсны вэбсайтад 7 хоногийн турш байрших тул дахин нөхөж үзэх боломжтойг дуулгахад таатай байна.

“Төслийн эдийн засгийг хөгжүүлье” олон улсын цахим хуралд оролцож, төслийн удирдлагын шилдэг туршлагаас судалж, хамтдаа суралцаж, мэдлэг, мэдээллээ тэлэхийг урьж байна.

Хурлын цахим тасалбарыг энд дарж захиалаарай.

Mongolian Economy