УБ-ын худалдааны танхимын Ерөнхийлөгчөөр А.Ганхуяг ажиллаж эхэллээ

Mongolian Economy
2022-02-22 11:10:42

Бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлж, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэн, хувийн хэвшлийг дэмжин, Улаанбаатар хотыг ухаалаг хот, бүс нутгийн санхүүгийн төв болгоход дэмжлэг үзүүлэн тогтвортой хөгжлийг бий болгоход хувь нэмрээ оруулах зорилготой Улаанбаатар хотын худалдааны танхимын Удирдах зөвлөлд Монголын топ компаниуд нэгдэн, хоёр жилээр ээлжлэн Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилладаг. Энэ удаа “Премиум Групп” ХХК-ийн үүсгэн байгуулагч Адилбишийн Ганхуяг сонгогдон ажиллаж байна.

Улаанбаатар хотын худалдааны танхим “Хөрөнгө оруулалтын хөтөлбөр” хэрэгжүүлж байна.

А.Ганхуяг нь “Премиум Групп” ХХК, “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-ийн ТУЗ-ийн дарга бөгөөд сүүлийн 20 гаруй жил Монголын нэр нөлөө бүхий томоохон компаниуд болох “М-Си-Эс” Группийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, “М-Си-Эс Холдинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “М-Си-Эс Кока-Кола” ХХК болон Юнител ХХК-ийн ТУЗ-ийн дарга, “Монголиан Майнинг Корпорац”-ийн (HKEX: 975)-ийн ТУЗ-ийн гишүүн, Санхүү эрхэлсэн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж ирсэн туршлагатай. Тэрээр эдгээр компаниудын үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэх, таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж, эрчим хүч, уул уурхай, хөнгөн үйлдвэр, дэд бүтэц, барилга, худалдааны салбарт томоохон хэмжээний гадаадын хөрөнгө оруулалт татах ажлыг амжилттай удирдан зохион байгуулсан туршлагатай удирдагч юм.

Mongolian Economy