Тариаланчдад 130 тэрбум төгрөгийн татаас олгоно

B Shurenchimeg
2026-03-05 17:15:09
Ангилал: Хөдөө аж ахуй

Засгийн газраас хаврын тариалалтад зориулан 130 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийн хүүгийн татаас олгохоор шийдвэрлэжээ. Энэ онд улсын хэмжээнд 372.7 мянга га-д үр тариа, 16.4 мянган га-д төмс, 18.3 мянган га-д хүнсний ногоо, 121.9 мянган га-д малын тэжээл, 104.1 мянган га-д тосны ургамалын тариалалт хийхээр төлөвлөжээ. 

Түүнчлэн 474.8 мянган тонн үр тариа, 180.6 мянган тонн төмс, 273.9 мянган тонн хүнсний ногоо, 287.0 мянган тонн малын тэжээл, 69.1 мянган тонн тосны ургамал хураан авах зорилт дэвшүүлсэн. 

Энэ зорилтыг хангахад тариаланчдыг онцгойлон дэмжиж ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар дэмжиж ажиллана гэдгээ өнөөдөр Монголын тариаланчдын үндэсний холбооны тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүд, болон тариаланчдын төлөөлөлтэй уулзаж санал солилцохдоо илэрхийллээ.

Түүнчлэн сайн чанарын үрээр хангах, тариаланчдаас 100 мянган тонн хүнсний улаанбуудай худалдан авч нөөц бүрдүүлэх, тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Тариаланчид намрын ургацаас 109.5 мянган тонн хүнсний улаанбуудайг дотоодын гурилын үйлдвэрүүдэд нийлүүлсэн байна. 

Мөн газар тариалангийн бүсэд газар зохион байгуулалтын төлөвлөгөө гаргаж, малчидтай хариуцлагын гэрээ байгуулах, тариалангийн талбайд мал оруулахгүй байхад анхаарч ажиллахыг орон нутгийн удирдлагуудад сануулав. 2025 онд гангийн улмаас ургац алдсан, гэхдээ энэ жил хангалттай уринш хийсэн, ургац сайн авна гэдэгтээ итгэлтэй байна гэж Сэлэнгэ аймгийн Тариаланчдын холбооны тэргүүн, “Түмэнбут” ХХК-ийн захирал Х.Даваахүү хэллээ.  Тариаланчид намрын ургацаас 109.5 мянган тонн хүнсний улаанбуудайг дотоодын гурилын үйлдвэрүүдэд нийлүүлсэн байна. 

B Shurenchimeg