Хөрөнгө оруулагчдын Зун-хуа нийгэмлэг баярын мэнд дэвшүүллээ
Нийгэмлэгийн эрхэм хүндэт гишүүн компаниуд болон Монгол Улс дахь хамтын ажиллагаатай төрийн болон төрийн бус байгууллагын хамт олон нөхдөдөө миний бие нийгэмлэгээ төлөөлөн та бүхний амар амгаланг айлтган мэндчилж байна.
2020 онд шинэ төрлийн коронавирус дэлхий нийтийг хамарч, бидний ажил амьдралд ихээр нөлөөлсөн тогтворгүй, хүнд цаг үе байлаа. “ЗУНХУА” нийгэмлэг энэ хүндрэл бэрхшээлтэй цаг үед удирдлагын баг болон бүс нутгийн холбоо, нийгэмлэгүүдийн оролцоо хамтын хүчээр үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар байна.
Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих чиглэлээр гишүүн компаниуд шаардлага хангаж ажилласан төдийгүй энэ хэцүү цаг үед манай нийгэмлэгийн санаачилгаар гурван удаагийн хандивын аян орнүүлж, Хятадын Үхань болон Монгол Улсын Засгийн газарт нийт 700 мянган юанийн эмнэлгийн хамгаалах хэрэгсэл хандивлалаа. Мөн бүх гишүүдээ жилийн хураамжаас чөлөөлөх байдлаар хүнд үеийг даван гарах арга хэмжээ авч ажиллав.
Манай нийгэмлэг Монгол Улсад хөрөнгө оруулагч аж ахуйн нэгж, компаниудын хүндрэл бэрхшээл, хүсэл шаардлагыг харгалзан хэрэгжүүлж буй төсөл, үйл ажиллагааг нь аль болох боломжит хугацаанд эртхэн эхлүүлэх ажлын хүрээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монгол Улсын төрийн байгууллагуудад хандан удаа дараа хүсэлт гаргаж, хоёр орны холбогдох байгууллагууд бидний хүсэлтийг дэмжин шийдвэрлэсний үр дүнд гишүүдийнхээ талархлыг хүлээлээ.
Цаашид бид Монгол Улсад байгаа гишүүн компаниудаа энэхүү цар тахлын эсрэг явуулж буй аливаа арга хэмжээг хатуу баримтлахыг уриалан, хүн бүрийн эрүүл мэндийн төлөө “халдвар аваагүй ажилчдын тоо 0”-г хамгаалан ажилласнаар БНХАУ-аас Монгол Улсад хөрөнгө оруулагч ААН-үүд нийгэмд эерэг нөлөө үзүүлж буйн илэрхийлэл болох юм.
Монгол, Хятад бол уул усаар холбогдож, хил залгаа зэрэгцэн орших харилцан түшигтэй хөршүүд билээ. Ирж буй 2021 он та бидэнд ололт амжилт, боломжоор дүүрэн жил байх болно гэж чин сэтгэлийн угаасаа найдаж байна .
Монгол, Хятад хоёр орны ард түмэн, анд нөхдөдөө эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн шинэ жилийн гал халуун мэнд хүргэе. Монгол, Хятад хоёр улсын найрсаг хамтын ажиллагаанд өндөр амжилт хүсэн ерөөе!
БНХАУ-аас Монгол Улсад Хөрөнгө Оруулагчдын ЗУН-ХУА Нийгэмлэгийн тэргүүн Ян Шаочи
2020 он цар тахалтай амаргүй жил байсан ч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, компаниуд томоохон бүтээн байгуулалтын олон ажил, төслийг амжилттай гүйцэтгэж байлаа. Энэ талаарх нэвтрүүлгийг та бүхэнд сонирхуулж байна.