Хөрөнгө оруулагчдын Зун-хуа нийгэмлэг хандив өргөлөө

Mongolian Economy
2020-04-23 11:44:49
Ангилал: Коронавирус

Монгол Улс дахь БНХАУ-аас хөрөнгө оруулагчдын Зун-хуа нийгэмлэг гишүүн компаниудынхаа эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Манай нийгэмлэгийн гишүүн 200 гаруй компани хөдөө аж ахуй, газар тарилан, уул уурхай, барилга, барилгын материал, үйлчилгээ гэсэн таван салбар, холбоодод хуваагдан үйл ажиллагаа явуулдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрдугаар сард БНХАУ-д тусгайлан айлчилж, хүнд хэцүү үеийг даван туулахад сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа илэрхийлэн Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь хандивлаж буй гэрчилгээ гардуулсан. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Засгийн газар болон ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ хүргүүлж, 200 мянган ам.долларын хандив өргөсөн төдийгүй Монголын хүүхэд хөгшид, оюутан залуус мөнгөн хуримтлал, хамгаалалтын маск бэлэглэх зэргээр хандивын үйл ажиллагаа идэвхтэй өрнүүлсэн. Мөн төрийн байгууллага, агентлаг, бизнесийн салбарынхан, төрийн болон төрийн бус холбоод Хятадын ард түмэнд хандан сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, санаа сэтгэлийн дэмжлэг илэрхийлж байсан нь Монголын ард түмний нөхөрсөг сайхан сэтгэлийг Хятадын ард түмэнд мэдрүүлэхийн дээдээр мэдрүүлсэн юм.

Зун-хуа нийгэмлэг нь шинэ төрлийн коронавирустэй тэмцэхэд Монгол Улсын Засгийн газарт өчүүхэн ч болов тус болох сэтгэлийг өвөртлөн хандивын аян өрнүүлж, үүнд манай нийгэмлэгийн гишүүн компаниуд, тэдгээрийн ажилчид, сайхан сэтгэлт Хятадын ард иргэд сайн дураар идэвхтэй оролцон нийт 70 сая төгрөгийн мөнгөн хандив хуримтлуулж, үүгээрээ стандарт шаардлагад нийцсэн эмнэлгийн хэрэгслүүд болох N95 маск, мэс заслын нэг удаагийн маск, энгийн нэг удаагийн маск, мэс заслын халад, эмнэлгийн нэг удаагийн бээлий зэргийг энэ сарын 22-нд Улсын Онцгой комисст хүлээлгэн өглөө.

Ковид-19 вирусийн дэгдэлт хил хязгааргүй тархаж байгаа энэ цаг үед Монгол Улсад урьдчилан сэргийлэх, хяналт тавих амаргүй нөхцөл байдал тулгарч байгаа бөгөөд бидний зүгээс Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг ойлгон бүрэн дэмжиж байна.

Монголын ард түмэндээ эрүүл энх, сайн сайхны дээдийн ерөөлийг өргөе.

МОНГОЛ УЛС ДАХЬ БНХАУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЗУНХУА НИЙГЭМЛЭГ

Mongolian Economy