“Шимт сүү”, “Хорхой ааруул” “Ард түмний хүнс-2026”-аар тодров

Sarangerel
2025-10-21 17:37:43
Ангилал:

Монголын хүнсний салбарын нэр хүндтэй шалгаруулалт болох “Ард түмний хүнс-2026”-аар Сүү ХК-ийн хоёр бүтээгдэхүүн зэрэг тодорлоо. Хэрэглэгчдийн санал, салбарын шинжээчдийн үнэлгээгээр “Шимт сүү”, “Миний Монголын Хорхой Ааруул” нь “Ард түмний хүнс-2026” хэмээх эрхэм өргөмжлөлийг хүртэж, хэрэглэгчдийн сонголтыг дахин нэг удаа баталгаажуулсан юм.

Энэ жилийн шалгаруулалтад үндэсний томоохон үйлдвэрлэгч ААН-үүд өрсөлдсөнөөс Сүү ХК-ийн бүтээгдэхүүнүүд хамгийн өндөр оноогоор тэргүүлж, монголчуудын өдөр бүрийн амьдралын салшгүй хэсэг болсон сүү, ааруул “АРД ТҮМНИЙ ХҮНС” гэх шинэхэн хуудсаа нэмлээ.

Сүү ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга:

Сүү ХК-ийн үйлдвэрлэдэг “Миний Монголын сүү”, “Аморе зайрмаг”, “Элгэн тараг” зэрэг бүтээгдэхүүн “Ард түмний хүнс” шагналыг авсан байдаг. Энэ жилийн тухайд “Миний Монголын Хорхой Ааруул” маань уг шагналыг авч байгаад туйлын баяртай байна. Хорхой ааруул нь Сүү ХК-ийн 67 жилийн түүхэнд хамгийн урт, удаан хугацаанд үйлдвэрлэгдэж байгаа бүтээгдэхүүнүүдийн нэг гэдгээрээ онцлог.

Ер нь, гаднын зочид, төлөөлөгчдийг угтах үйл ажиллагааны мөнгөн аяганд байдаг бүтээгдэхүүн бол манай хорхой ааруул. Зун ч гэсэн Японы эзэн хаан түүхэндээ анх удаа олны дунд юм идэж, тэр нь манай хорхой ааруул байж таарсан. Тиймдээ ч “Миний Монголын Хорхой” ааруулын талаар Япон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид тусгай нэвтрүүлгийг бэлтгэсэн. Төгсгөлд нь хэлэхэд, Сүү ХК-ийн “Миний Монголын Хорхой Ааруул”, “Шимт сүү” гэсэн хоёр бүтээгдэхүүн “Ард түмний хүнс-2026”-аар тодорлоо. Үндэсний ууган үйлдвэртэй үргэлж хамт байж, үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг хэрэглэгч олон нийтдээ гүнээ талархал илэрхийлье.

Сүү ХК-ийн Үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Д.Бямбажав: 

Монгол Улсын ууган үйлдвэр Сүү ХК нь тетрапак савлагаатай Шимт сүүгээрээ Ард түмний хүнсээр шагнууллаа. Тетрапак савлагаатай сүү нь хөдөө аж ахуйгаас бэлтгэж байгаа саалийн сүүг ассетик технологиор савлаад ард түмэнд хүргэж буй хүнсний бүтээгдэхүүн.Энэ бүтээгдэхүүн хэрэглэгчдийн таашаалд нийцсэн чанартай бүтээгдэхүүн болсонд маш их баяртай байна хэмээсэн юм.

“Шимт сүү” нь эрүүл мэндийн ач холбогдлыг хадгалсан, хүн бүрийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн гэдгээрээ хэрэглэгчдийн итгэлийг олсон бол “Миний Монголын Хорхой ааруул” нь шим тэжээл, зөөлөн амт, чанар стандартаараа онцгой билээ. Эдгээр бүтээгдэхүүнүүд нэг жилд хоёул “Ард түмний хүнс” хэмээн өргөмжлөгдсөн нь Сүү ХК-ийн чанар, стандарт, бодлого тогтвортой, зохистойгоор хэрэгжиж, хэрэглэгчдийн үнэлэмж өндөр байгаагийн баталгаа юм.

Эх сурвалж: Сүү ХК