“Эрдэнэс Тавантолгой“ ХК 524 оюутанд тэтгэлэг олгожээ

Дэнсмаа
2022-12-10 10:00:57
Ангилал: Uncategorized @mn

  “Эрдэнэс Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Боловсролын салбарын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, уул уурхайн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмэр оруулахаар оюутан залуусын сургалтын төлбөрийг хөнгөвчлөх тэтгэлэгт хөтөлбөрийг тогтмол зарладаг билээ.

Энэхүү зорилгын хүрээн 2013-2022 оны хооронд улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 524 оюутанд сургалтын тэтгэлэг олгож боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийсэн байна.

 “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь орон нутгийн хүүхэд залууст чиглэсэн зорилтот тэтгэлэгийг мөн зарладаг бөгөөд Өмнөговь аймгийн оюутан, залуусыг их дээд сургуульд суралцаж хүссэн мэргэжлээ эзэмшихэд дэмжлэгүзүүлэх Монгол улсдаа болон дэлхийд танигдах бүтээлч, чадварлаг боловсон хүчин болоход дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийн удаа дараа зохион байгуулж буй юм. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцаж буй Өмнөговь аймгийн суралцагчдад сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлж байна.

 

 

 

 

 

Дэнсмаа