Үйлдвэрлэгч улс болъё

B Shurenchimeg
2022-02-21 16:30:13
Ангилал: Дэлхий 2022

Үйлдвэрлэгч улс болсноор нийлүүлэлтийн гаралтай инфляцын өсөлтийг удирдаж чадна гэж Монполимет группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан онцоллоо.

Өнгөрсөн хоёр жилийн цар тахлын сорилт манай бизнесийн салбарынханд томоохон шалгуур болж, дэлхий дахинаа мөн том сургамжийг үлдээлээ. Харин одоо энэ хүнд цаг үеийн сургамжид түшиглэн хөгжих цаг ирж байна. Дэлхийн эдийн засаг 2022 онд цар тахлын хүнд үеэс харьцангуй өндөр буюу 4.1 хувиар өснө гэсэн таамаглалтай байна. Гэхдээ улс орнуудын хувьд харилцан адилгүй дүр зурагтай байгаа нь цар тахлын нөхцөл байдалтай холбоотой. 

Олон улсад бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн гинжин хэлхээ алдагдаж, үнийн өсөлт эрчимжсэн өнгөрсөн оны нөхцөл байдал 2022 онд тийм ч амархан намжихгүй. Ялангуяа, хил гааль, логистикийн асуудал энэ жилийн хувьд гол гогцоо нь хэвээр байна. Үүнийг цар тахалтай холбож дүгнэж байгаа хэдий ч цаашид давтагдахгүй гэсэн баталгаа байхгүй. Гэхдээ бэрхшээл бүрийн ард боломж байдаг.

Бид боломжийнхоо хэрээр дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, тодорхой хэмжээнд үйлдвэрлэгч орон болж байж энэ хамаарлыг бууруулна. 

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан аж үйлдвэрийн сэргэлтийг бий болгож чадвал, Монгол Улс ганц боомтоос хараат байдлаа халах боломж бий. Гэхдээ тухайн улс оронд нэн шаардлагатай, стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэл рүү бодлогоо чиглүүлэх ёстой. Мөн бүх зүйлийг дотооддоо үйлдвэрлэнэ гэж үгүй. Гагцхүү өөрсдийн нэн тэргүүнд хөгжүүлэхээр зорьж буй салбарууддаа хөрөнгө оруулалтaa ач холбогдлоор нь эрэмбэлэн оруулах, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн тодорхойгүй, эсвэл хэрэгждэггүй заалтуудыг засах шаардлага байсаар байна. Өнөөдөр дотоодын олон хөрөнгө оруулагч энэ хуулиас болж хохироод байна. 

Манай улсын эдийн засаг ерөнхийдөө өсөлтийн цикльдээ эргэн орох магадлал давамгайлж байгаа нь уул уурхайн түүхий эдийн үнийн өсөлт, төсөв, мөнгөний тэлсэн бодлоготой холбоотой. Тэр дундаа зөв менежментээр ханшийн өндөр үеийг ашиглаж чадвал уул уурхайн салбараас өндөр үр өгөөж хүртэх боломж бий…

 

 

 

Үргэлжлэлийг “Дэлхий 2022” сэтгүүлээс

“Дэлхий 2022” сэтгүүлийн үнэ: 44,000₮, 
Дэлгэрэнгүй мэдээллийг:
  7711-5477, 8010-0390, 9409-2904 дугаараас авна уу.

 

 

 

 

 

B Shurenchimeg