1.9 тэрбум төгрөгийн ноолуур арилжжээ

Хөдөө аж ахуйн биржийн 22 дахь долоо хоногийн арилжаагаар 23.03 тонн ноолуурыг 1.9 тэрбум төгрөгөөр арилжсан байна.
Тус бирж нь өнгөрсөн долоо хоногт зөвхөн ноолуур арилжсан бөгөөд ноолуурын жигнэсэн дундаж үнийн хувьд ангилаагүй ноолуурын үнэ нэг кг нь 83 мянган төгрөг, цайвар ноолуурынх 82 мянган төгрөг байв. Ангилаагүй ноолуурын үнэ кг тутамдаа 83 мянган төгрөг хүрсэн нь биржийн арилжаа эхэлснээс хойшхи хамгийн өндөр ханш аж.