15448 иргэний зээл найман хувьд шилжлээ

Эдийн засгийн реформ гэх орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Төвбанк мэдээлэв.

Өмнө олгосон ипотекийн зээлээс 794.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт арилжааны банкуудад ирснээс 15448 хүний хүсэлтийг шийдвэрлэж, зээлийн хүүг нь найман хувьд шилжүүлсэн байна.

Мөн арилжааны банкууд орон сууцны найман хувийн хүүтэй зээл шинээр авах хүсэлт гаргасан 6617 иргэнд 369.4 төгрөгийн зээл олгохоор болжээ.