193,5 мянган ам.долларын үнэтэй ноорог

Физикийн салбарын Нобелийн шагналтан Эйнштений хоёр хуудас эх ноорог 173 мянган ам.доллароор үнэлэгдсэн байна. Тэр дундаа түүний харьцангуйн ерөнхий онолын нооргийг Бостон хотод болох “RR Auctions” дуудлага худалдаанд 193,5 мянган ам.доллароор тавихаар болжээ. Эйнштейний эдэлж, хэрэглэж байсан зүйлсийг эртний эдлэл цуглуулагчид ихэд сонирхдог аж. Тухайлбал, Английн "Bonhams" худалдааны төвд болсон дуудлага худалдаагаар түүний тоглож байсан хийл 420 мянган ам.доллар хүрсэн нь анхны үнээсээ гурав дахин давсан үзүүлэлт байсан юм. Мөн суут эрдэмтэн А.Эйнштейн зургаан настайдаа хөгжим тоглож сурсан нь цаашдаа онолын сэтгэлгээгээ хөгжүүлэхэд нь ихээхэн дэм болсон гэдэг.