2012 оны улсын төсвийг тодотголоо

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар энэ оны Улсын нэгдсэн төсвийг тодотгон хэлэлцлээ. Монгол Улсын 2012 оны Төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хууль, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг гишүүд хийн баталсан юм. Засгийн газрын сайд нарын төсөвтэй танилцна уу.

-Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд 92.8 тэрбум

-Хууль зүйн сайд 303.5 тэрбум

-Барилга хот байгуулалтын сайд 107.7 тэрбум

-Боловсрол, шинжлэх ухааны сайд 953.8 тэрбум

-Зам тээврийн сайд 498.3 тэрбум

-Соёл, спорт, аялал жуулчлалын сайд 122,1 тэрбум

-Уул уурхайн сайдын багцыг 16.6 тэрбум

-Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд 167,5 тэрбум

-Хөдөлмөрийн сайдыг багцыг 214.1 тэрбум

-Хүн ам, хөгжил нийгмийн хамгааллын сайд 569.4 тэрбум

-Эдийн засгийн хөгжлийн сайд 16.7 тэрбум

-Эрчим хүчний сайд 181.1 тэрбум төгрөг байна.