2013 онд дэлхийн тээврийн салбарт гарсан амжилтаас

2013 оны хувьд дэлхийн тээврийн салбарт томоохон ахиц, дэвшил гарсан жил байлаа. Ирээдүйн тээврийн хэрэгсэл, онгоц, сансрын хөлөг ямар байх талаар олон санаа, санаачилга гаргасан байна. Тэдгээрийн заримаас нь та бүхэнд сонирхуулж байна.

1. “Hyperloop” соронзон хоолой – зохион бүтээгч Элон Маск өнгөрсөн наймдугаар сард энэ санааг анх гаргажээ. Энэ нь соронзон хоолой бөгөөд зорчигчдыг вакум хоолойд суулгаж, ойролцоогоор 960 км цаг хурдтай зорчих юм байна.

2. Нарны эрчим хүчээр ажилладаг онгоц – энэ онгоцыг энэ онд анх удаагаа Сан Франциско хотын Golden Gate Bridge гүүрний дээгүүр амжилттай нисгэж туршсан байна.

3. “Сухой Су-27” – ОХУ-ын байлдааны зориулалттай шинэ онгоц агаарын шоу тоглолт үзүүлж байгаа нь.

4. “Новоросийск” шумбагч онгоц – ОХУ-ын Тэнгисийн цэргийн флот нь шинэ загварын энэхүү шумбагч онгоцыг өнгөрсөн арваннэгдүгээр сард Санкт Петрбург хотноо олон нийтэд танилцуулжээ.

5. Skylon сансрын хөлөг – өнгөрсөн долоодугаар сард пуужингийн шинэ хөдөлгүүр бүхий сансрын хөлөг бүтээх төлөвлөгөө танилцуулсан байна. Энэхүү сансрын хөлгийн хурд нь дуунаас тав дахин хурдан байх бөгөөд астрономи судлалын зорилгоор орбит руу илгээх аж.


6. Trunar PlanetSolar – энэ усан онгоц нь нарны эрчим хүчээр ажилладаг хамгийн том усан онгоцоор шалгарчээ.


7. Amazon компаниас интернэт худалдааг хөнгөвчлөх үүднээс бараа хүргэлтийн нисдэг төхөөрөмжийг зохион бүтээжээ. Энэ нь захиалагчдын гэрт бараа хүргэж өгөх аж.


8. Shell Prelude усан онгоц – энэхүү аварга том хөлөг нь дэлхийн хамгийн том усан онгоц болсон байна. Урт нь 488 м бөгөөд Нью-Йоркийн Empire State цамхгаас ч урт ажээ.


9. Х-47В загварын нисгэгчгүй онгоц тээвэрлэгч (drone carrier) – Виржиниагийн эргээс USS George HW Bush гэдэг нисэх онгоц тээвэрлэгч усан онгоцон дээрээс анх хөөргөсөн байна.


10. TGV хурдан галт тэрэг – өнгөрсөн арванхоёрдугаар сард анх туршжээ. Энэхүү хурдан галт тэрэг нь Францын Парис, Лион, Марсель, Тулуз зэрэг хотыг Испанийн Барселон хоттой холбох аж.