​2018 онд цахилгаан машин насанд хүрнэ

2018 оныг тодорхойлох #TOP10 үйл явдлаас...

Цахилгаан машин 2018 онд нас бие гүйцнэ. Анх удаа энэ төрлийн машин нь үнэ, хурд хүчний хувьд дизель, бензинээр явдаг машинуудтэй эн зэрэгцэн өрсөлдөнө. Гэхдээ цахилгаанжсан хэрэглээгээ өндөрсгөж буй ард таалаад байхааргүй үнэн мөн 2018 онд биднийг мөшгих нь.

Ирэх онд цахилгаан машин бүх дэлхийг бүрхэнэ.Жолооч нарын хувьд цахилгаан машин авах уу, түлшээр явдаг машин авах уу гэх өрсөлдөөнт сонголтыг бодитоор хийх хэрэг гарна. The Economist-ийн Орлогч Эрхлэгч Том Сэндэжийн хэлж буйгаар бол ирэх оноос цахилгаан машинтай байх нь бусад төрлийн машиныг эзэмшихээс илүү зардлын хувьд хямд төсөр тусдаг болж буй аж.

1980-иад оны дундуур хүмүүс олноороо амны зугаа болгон шоолж байсан ирээдүйн гэх тодотголтой цахилгаан машин нь өдгөө сонголт хийхийг хүлээн шилэн хоргонд олон сонголттой байж байдаг боллоо. Илүү сайн баттерейтай байх нь компаниудын хувьд толгой өвтгөсөн асуудал байсан бол өдгөө энэ нь ард үлдлээ. 2012 оноос хойш баттерейн үнэ 50 хувиар буурсан. 2013 онд Nissan Leaf загварын цахилгаан машин нь нэг цэнэглэлтээр 120 км цаг явж чадаж байсан өдгөө энэ нь 500 км цаг болчихоод байна.

Илүү их хүн хэрэглэх тусам илүү их хүн худалдаж авна. Мөн илүү олон цэнэглэх газруудыг бий болгох тусам илүү их итгэл төрүүлж худалдан авах хандлагад нөлөөлнө. Цахилгаан машинруу шилжихэд тэргүүлэх байр суурь эзлэнэ хэмээн амлалт өгч, улааран өрсөлдөж буй олон компани олон тэрбумыг цутгасаар байгаа. Тэд 2020 он гэхэд үйлдвэрлэгдэж буй бүх машин цахилгаан байх болно хэмээн амлаж буй 2025 он гэхэд Парис, Мадрид, Максик, Афин тэргүүтэй олон орон дизель машиныг хот дотроо явуулахгүй гэж хэлж буй.

Гэсэн ч төсөөлөөгүй нэгэн улс энэхүү уралдааныг тэргүүлж буй. 2016 онд Хятад улс дэлхийн цахилгаан машины 40 хувийг худалдаж авсан. Тэд цахилгаан машины үйлдвэрлэлд тэргүүлэгч нь болох сонирхолтой байгаа. Хятадууд бохирдол бол маш ноцтой асуудал гэдгийг бүрэн ойлгож буй учир иймэрхүү замаар шийдэх гэж эсвэл шийдэж буй мэт харагдахыг оролдоно.

Үйлдвэрлэгчид цахилгаан машиныг ирээдүйн байгальд ээлтэй тээврийн хэрэгсэл хэмээн сурталчилж буй. Гэхдээ яг үнэндээ цахилгааныг гаргаж авахын тулд нүүрс тэргүүтэй бохирдуулагч түүхий түлшнээс л гаргаж авч байгаа гэдэг таагүй үнэн оршиж буй. Тэд илүү цэвэр аргаар цахилгаан гаргаж авч машинуудаа цэнэглэнэ гэвэл энэ нь хэдэн зуун их наяд ам.доллар шаардах болно. Цахилгаан машинуудын сэргэн мандалт нь дэлхийн газрын тосны цангааг сорилтод оруулна. Өөрөөр хэлбэл, зарим улсын газрын тосоор олж авсан эрх мэдэлд шилжилт гарах юм. XX зуунд газрын тос шиг чухал зүйл байгаагүй бол цахилгаан машинаас үүдэн учир холбогдол нь багасч ирнэ. Ойрхи Дорнод л гэхэд, газрын тосны үнэ буурахаар зөрчлүүд ихэсдэг байх жишээтэй. Тэгэхээр цахилгаан машиныг дагаад газрын тос олборлогч орнуудад тогтворгүй байдал үүсэх эрсдэл нэмэгдэх магадлал өндөр.

Газрын тосноос цаашлаад цахилгаан машины литиум батерей нь кобальт хэмээх элементээс бүрэн хамаардаг нь эрсдэл юм. Учир нь дэлхийн кобальтийн хэрэгцээний гуравны хоёрыг зөвхөн нэг улс хангадаг ба энэ бол Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс. Конго нь зөвхөн дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг байгаад зогсохгүй, хүчирхийлэл, түрэмгийлэл, авилга, байгаль орчны доройтол, хүүхдийн хөдөлмөр эрхлэлтээрээ зартай. Кобальтийн хэрэгцээ сүүлийн 5 жилд хоёр дахин нэмэгдсэн ба 2020 он гэхэд гурав дахин өсөх хандлагатай байна. Хүмүүс кобальтад газрын тос, цуст алмааз эрдэнэ шиг сүртэй анхаарал хандуулахгүй байна. Гэхдээ энэ нь цахилгаан машины салбарын нэр хүндийг хугалж, хүмүүсийн итгэлийг алдах бодит эрсдэл аж. Гэсэн ч хувьсгал нэгэнт эхэлсэн. 2018 оноос цааш цахилгаан машины хувьд буцах зам үгүй. Дотоод шаталтын хөдөлгүүр юу юугүй жагсаалтаас гарчихгүй ч байсаар байна. Гэвч цахилгаан машин бол ирээдүй гэдэгт эргэлзэх зүйлгүй.

“Mongolian Economy” сэтгүүл 173 жилийн түүхтэй The Economist сэтгүүлийн жил бүр эрхлэн гаргадаг Дэлхий-The World in жилийн хөтөч дугаарыг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувиар Монгол хэлээр гурав дахь жилдээ эрхлэн гаргалаа.

Дэлхий сэтгүүлийн бүтэц

-19 секц бүхий 146 нийтлэл
-81 улс, 13 салбарын чиг хандлага, мэдээлэл, үзүүлэлтүүд,
-1 цагалбар, Дэлхийн үйл явдлуудаас бүрдсэн

Дэлхий 2018 сэтгүүлийн агуулга



Уншигч та #Дэлхий2018 дугаарыг худалдан авахыг хүсвэл Их Дэлгүүрийн #Mажестик номын дэлгүүр, #Интерном мөн #Goodprice супермаркетыг зориорой. Редакциас ирж авбал 30 хувийн хөнгөлөлттэй.

Утас: 90099880, 94092904, 70115477

Дэлхийгээр аялуулж, ирээдүйд хөтөлнө