2021 онд санхүүгийн салбарт гарах онцлох өөрчлөлтүүд
Цар тахлын улмаас нийгэм, эдийн засгийн маш олон сорилттой тулгарсан хүн төрөлхтнийг 2021 онд юу хүлээж байгаа бол? Зуунд нэг удаа тохиолдох цар тахлын давлагаанд өртсөн хүн бүхэн эл асуултын хариултыг Английн “The Economist” сэтгүүлийн газраас эрхлэн гаргадаг “The World in” тусгай дугаараас олно.
“The World in”-ийн онцгой эрх эзэмшигч “Mongolian Economy” сэтгүүл энэхүү тусгай дугаарыг Монгол хэл дээр 6 жилдээ эрхлэн гаргаад байна.
Тус сэтгүүлд дэлхийн санхүүгийн салбар тэр дундаа, Монгол Улсын хөрш орнуудад гарах онцлох өөрчлөлтүүдийг өгүүлжээ.
Санхүүгийн фирмүүд цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралын шалтгаан биш байж болох ч 2021 онд ачааны хүндийг үүрнэ. Өрийн хэмжээ цойлж, дампуурал нэмэгдэнэ. Америкийн зээлдүүлэгчид хамгийн ноцтой нөхцөлийг ч давж гарах бэлтгэлтэй. Харин үүний эсрэгээр Грек, Киприйн зээлдүүлэгчид эмзэг байдалд байгаа учраас Европын банкууд байр сууриа бэхжүүлэхэд бэлдэхээс аргагүй. Энэтхэгийн банкуудын чанаргүй зээл нийт зээлийнх нь 15 орчим хувийг эзэлнэ.
Тэгвэл, энэ онд Азийн орнуудын өрийн хэмжээ яаж өөрчлөгдөж, банкууд зээлийн эрсдэлийн сангаа өсгөхөөр хэрхэн сандралдаж, Төвбанк, Засгийн газрууд энэ салбарт хэрхэн тоглох бол.
Түүнчлэн санхүүгийн салбарынхан ямар сорилтуудтай тулгарч, Монгол Улсын хөрш орнууд дижитал валютыг хэрхэн эргэлтэд оруулах хийгээд өнгөрсөн онд хэцүүдсэн орнуудын хөрөнгийн зах зээлүүд хэрхэн сэргэх талаар “Дэлхий 2021” сэтгүүлээс уншаарай.
- Сэтгүүл захиалах холбоос https://business.mn/nom/
- Редакциар буюу 94092904, 70115476 утсаар /Хүргэлт үнэгүй/,
- “Mongolian Economy” сэтгүүлийн фэйсбүүк хуудсаар
- Номын дэлгүүрүүдээр, booklo.mn цахим номын дэлгүүрээр
“Дэлхий 2021” сэтгүүл нь 19 секц бүхий 150 нийтлэл, 82 улсын 15 салбарын чиг хандлага, мэдээлэл, үзүүлэлтүүд болон 2021 оны цаглабараас бүрдсэн бөгөөд жилийн туршид уншигч таны ширээн дээр байх болно.