2025 онд 2.5 сая хүн нийгмийн халамжийн мөнгө авчээ
Өнгөрсөн онд 2.5 сая хүнд 2.41 их наяд төгрөгийн нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж олгосон байна. Халамжид зарцуулсан мөнгөн дүн өмнөх оноос таван хувиар өссөн бол 2021 оноос 22.3 хувиар өсжээ. Харин халамж үйлчилгээнд хамрагдагчдыг бүтцээр нь авч үзвэл тэн хагас нь хүүхдийн мөнгөн тэтгэмж авч буй 18 хүртэлх насны хүүхдүүд байна.
Үнийн дүнгээр хамгийн жин дааж буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийн тухайд, 2022 онд 1.45 их наяд төгрөг зарцуулж байсан бол 2024 онд 1.54 их наяд төгрөг зарцуулсан байна.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжээс гадна халамжийн тэтгэвэр, гурав хүртэлх насны хүүхдийн асаргааны тэтгэмж буюу “цалинтай ээж”-ийн “цалин” зэрэг нь нийгмийн халамжийн үйлчилгээнд үнийн дүнгээрээ тэргүүлж байгааг ҮСХ-ны тайлангаас харж болохоор байна.
Одоогоор манай улсад нийгмийн даатгалын сангаас гадуур, төсвөөс санхүүждэг 20 орчим нийгмийн халамжийг үйлчилгээ байна. Эдгээр халамж үйлчилгээнд энэ онд 2.6 их наяд төгрөг буюу улсын нэгдсэн төсвийн найман хувьтай тэнцэх мөнгийг зарцуулахаар төсөвт тусгажээ.

