250 орчим нээлттэй ажлын байр байна

Залуучуудын ажилгүйдлийг бууруулах зорилгоор “Төгсөгч 2014” хөдөлмөрийн яармаг өнөөдөр болж байна. Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж нь оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой ажилладаг.

Энэ хавар их дээд сургуулиа төгсөж байгаа төгсөгчид болон, ажилгүй иргэдийг хамарсан хөдөлмөрийн яармаг өнөөдөр 17 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Тогтмол болон цагийн ажилд өөрийн мэргэжил, сонирхлын дагуу орох боломжийг тэд олгож байна.
Ажил олгогч байгууллагуудаас дурьдвал Капитал банк, Оюуны-Ундраа групп, Монре даатгал, Эрдэнэт гранд майнинг групп, Эрэл банк зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд байгаа юм. Тэд 250 орчим нээлттэй ажлын байр санал болгож байна. Эхэлсэнээс хойш хоёр цагийн дотор 200 гаруй залуус бүртгүүлсэн байна.