53 хоногийн тансаглалд Монгол багтжээ

Галт тэргээр 53 хоног аялна гэдэг хүндхэн сонсогдож байж мэдэх юм. Гэвч Их Британийн нэгэн аяллын компани найман долоо хоног шахам хугацаанд дэлхийг галт тэргээр туулах аяллын тасалбар санал болгож эхлээд байна.
36.500 ам.долларын үнээр галт тэрэгний хямдхан суудалд гар утсанд “зүүгдэх” бусдын хэрэгтэй ,хэрэггүй яриаг сонсож явахыг хүсэх хэн байхав. Гэвч дээрх аяллыг санал болгож буй Английн “Great Rail Journey” компани гурван тивийг дамнах аялалдаа зөвхөн сүүлийн үеийн өндөр зэрэглэлийн галт тэрэгний үйлчилгээг багтаасан аж.
Аялагчид энэхүү аяллаар явбал дэлхийн хамгийн тансаг зэрэглэлийн галт тэргүүд, тухайлбал Хятадаар дамжин Монгол улсын нийслэлд зочилж, улмаар манай хойд хөршийг зорих Оросын “Tsars Gold” галт тэрэг, Венецийн “Simplon Orient-Express” болон Их Британийн “Orient Express Pullman” зэрэг галт тэрэг багтаж байна.
Тус аялал ирэх оны тавдугаар сараас АНУ-ын Нью Йорк хотоос эхлэх бөгөөд Хойд Америкийг галт тэргээр 20 хоног туулах бөгөөд үүний дараа Шанхай руу онгоцоор нисэх аж. Харин Шанхайгаас цааш Хятад, Монголоор дамжин Орост хүрч Европын бусад орныг үзэхдээ дан галт тэргээр аялсаар дуусах юм байна.