5945 иргэн орон сууцтай болжээ

Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр хэрэгжээд багагүй хугацааг үдлээ. Тус хөтөлбөр хэрэгжиж эхлээд 43 хоног өнгөрч буй ч зээлийн санхүүжилт хүссэн өргөдөлд арилжааны банкууд дарагдсаар байна. Үүнээс банкууд 15336 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 437.8 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, зээлийн хүүг найман хувьд шилжүүлжээ.

Иргэд 393.7 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас 5945 иргэнд 327.7 тэрбум төгрөгийн зээл олгоод байна.