“Оюу толгой” компани 2023 оны нэгдүгээр улирлын тайлангаа танилцууллаа

Mongolian Economy
2023-05-03 15:23:31
Ангилал: Уул уурхай

“Оюу толгой” компани 2023 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн олборлолтын явцаа өнөөдөр танилцууллаа.

Бид 21 дэх хүдэр буулгуурыг аюулгүй тэсэлж, гүний уурхайн олборлолтыг эхлүүллээ. Ингэснээр манай баг, хамт олон нэг жилд олборлох зэсийн хэмжээг 500,000 тоннд хүргэх бизнесийн зорилтод хүрэхийн төлөө гүний уурхайг аюулгүйгээр ахиулан ажиллах нөр ажил өрнөж байна. Манай хамт олон 2028-2036 оны хооронд, гүний уурхайд хэдэн зуун хүдэр буулгуурыг тэсэлснээр дээрх зорилтод хүрэх төлөвлөгөөтэй байна. Оюу толгой уурхай нь Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто группийн амжилттай түншлэл, хамтын зүтгэлийн үр дүн билээ.

“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ ЛингенфэлдерБид 2023 оны эхний улиралд төлөвлөгөөний дагуу зорилтоо биелүүлж, түүхэн үйл явдлыг хамтдаа бүтээлээ. Өнгөрөгч гуравдугаар сард бид хөрөнгө оруулагчид, Монгол Улсын Засгийн газрын төлөөллүүд, орон нутгийн удирдлагууд, Оюу толгойн хамт олон, гэрээт ажилтнууд, бүхий л цаг үед хамтран ажилласан зөвлөхүүд, түншүүд болон орон нутгийн ард иргэдийн хамт Оюу толгойн Гүний уурхайн олборлолтын нээлтийг тэмдэглэн өнгөрүүллээ. Бидний бүтээсэн энэхүү амжилт нь дан ганц бидний бус харин Оюу толгойд хүч хөдөлмөрөө зориулсан ахмад, дунд, залуу үе болон түншүүдийн маань их ажлын үр шим билээ.

Цаашид бизнесээ үргэлжлүүлэн аюулгүй, тогтвортой, ашигтай ажиллуулах арвин үйлс биднийг хүлээж байна. Бид цаашид техник, технологийн чадавхыг бэхжүүлэхийн сацуу манлайллыг дэмжих замаар бизнесээ хөгжүүлж, хүний нөөц, орон нутаг, байгаль орчны чиглэлээр өгсөн амлалтаа биелүүлэн ажиллах болно. Гагцхүү бид одоогийн түншлэл, нягт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн ажилласнаар тус амлалтаа биелүүлнэ” гэж өгүүлсэн юм.

Үйл ажиллагааны тайлан

  • Аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 200,000 хүн/цаг тутамд 0.14 байлаа.
  • Олон улсад нэг тонн хүдэр боловсруулахад дунджаар 1.2 куб метр ашигладаг бол Оюу толгой нь нэг тонн хүдэр боловсруулахад 0.55 метр кубээс бага (2023 оны 1-р улиралд 0.4 куб метр ус ашигласан) ус ашигладаг, дэлхийн усыг хэмнэлттэй ашигладаг зэсийн уурхайнуудын нэг юм. 2022 онд Скэрн Ассосэйшн (Skarn Associates) хэмээх бие даасан судалгааны байгууллагаас ижил төстэй 157 уурхайн усны хэрэглээнд хийсэн судалгааны дүнд Оюу толгой нь усыг хэмнэлттэй ашигладаг зэс олборлогчдын эхний 25 хувьд багтсан. Оюу толгойн уурхайн хэрэгцээнд “Гүний хоолой”-оос татаж буй усны хэмжээг Ханбогд сумын байгаль орчны байцаагч, улсын байцаагчид сар бүр шалгаж, баталгаажуулдаг. Түүнчлэн Оюу толгойн нийт ус ашиглалтыг Олон улсын санхүүгийн корпорацын нэрийн өмнөөс жил бүр хөндлөнгийн бие даасан байгууллага шалгаж, таван жил тутамд аудит хийдэг. Хамгийн сүүлийн таван жилийн аудитыг Эрдэнэ Дриллинг компани 2021 онд хийж дуусган Оюу толгойн ус ашиглалтын мэдээлэл үнэн зөв болохыг баталгаажуулсан.
  • Нийт ажилтны 97 хувийг монголчууд, мөн 23.1 хувийг (Оюу толгой ХХК-ийн) эмэгтэй ажилтнууд тус тус эзэлж байна.

  • Татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 89 сая ам.доллар буюу 312 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газарт төлсөн. Нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш нийт 3.98 тэрбум ам.доллар буюу 9.2 их наяд төгрөгийг дээрх хэлбэрээр төлжээ. Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ багтана.
  • Дөрөвдүгээр улирлын байдлаар 609 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 412 нь үндэсний ханган нийлүүлэгч байв. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 72 хувийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдэдээ зарцуулжээ.

Үйлдвэрлэлийн мэдээлэл

  • 2022 оны нэгдүгээр улиралд хийгдсэн баяжуулах үйлдвэрийн засвар болон хүдрийн дундаж агуулга (0.49% ба 0.40%) өндөр байсан зэргээс хамаарч 2023 оны нэгдүгээр улиралд олборлосон зэсийн хэмжээ 2022 оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 41 хувиар өссөн. Өнгөрөгч улиралд гүний уурхайн олборлолтыг эхлүүлсэн ба тус хугацаанд 1.36 хувийн зэсийн дундаж агуулгатай 0.7 сая тонн хүдрийг гүний уурхайгаас, 0.43 хувийн зэсийн дундаж агуулгатай 9.6 сая тонн хүдрийг ил уурхайгаас тус тус олборлон боловсруулсан.

  • Нэгдүгээр улиралд бид Панел 0-ийн олборлолтыг эхлүүллээ. Нэгдүгээр улирлын эцсийн байдлаар нийт 36 хүдэр буулгуурыг тэсэлсэн ба тэдгээрийн 17-г нь энэ улиралд тэсэлсэн.
  • Уурхайн амуудын босоо нэвтрэлтийг сайн ахиулж, гуравдугаар сарын эцсийн байдлаар агааржуулалтын урд болон хойд амын нэвтрэлтийг 503 болон 623 метрт тус тус хүргэлээ. Агааржуулалтын урд болон хойд амын нэвтрэлтийг 1,148 болон 1,149 метрт хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Дээрх хоёр босоо амыг 2024 оны эхний хагаст буюу 2020 онд батлагдсан шинэчилсэн зардал болон хуваарийн тооцоололд зааснаас 15 сарын дараа ашиглалтад хүлээлгэн өгөхөөр байна.
  • Хүдрийн биетийг гүний уурхайгаас газрын гадарга руу тээвэрлэх туузан дамжуургын ажил үргэлжилж байгаа ба 40 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Түүнчлэн баяжуулах үйлдвэрт хийхээр төлөвлөж буй шугамын тохируулгын ажлын хүрээнд гүйцэтгэгч компаниудыг сонгож гэрээ байгууллаа.
  • Панел 1 болон 2-ын судалгааны ажил үргэлжилж байгаа ба 2023 оны эхний хагаст дуусгах төлөвөө хадгалж байна. Өмнөх тайлангуудад дурдсанчлан КОВИД-19-ийн хязгаарлалт, ажиллах хүчний шилжилт хөдөлгөөнийг эрэмбэлсний үр дүнд үүссэн агааржуулалтын урд болон хойд амны ажил хойшилсонтой холбоотойгоор үүдэх агааржуулалттай холбоотой нөлөөллийг тусган оруулна.

Гүний уурхайн төслийн мэдээ

Бусад мэдээлэл

  • Улирлын явцад Рио Тинто, Оюу толгойн зүгээс Монгол Улсын Засгийн газартай хамтран Монгол Улсын Их Хурлын 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахаар ажилласан ба тогтоолд дурдагдсан голлох ажлууд шийдвэрлэгдсэн. Талууд татварын асуудлаар зөвшилцөлд хүрэхээр ажилласаар байгаа тул олон улсын арбитрын шүүхэд үүссэн татварын маргааныг түр түдгэлзүүлсэн хэвээр байна.

Mongolian Economy