Зээлийн шийдвэр гаргалт улам бүр хурдан, хялбар болж байна
Өнөөдөр Монгол Улсад 500 гаруй банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж буй. Энэ жилийн хоёрдугаар улирлын байдлаар гэхэд банк болон банк бус байгууллагууд нийлээд 38 их наядын зээлийн үлдэгдэлтэй байгаагаас банк бус байгууллагууд үүний 13 хувийг эзлэж байна. Энэ өрсөлдөөнд ялгарахын тулд “Таван богд финанс ББСБ” ХХК байгаль орчинд ээлтэй, харилцагчиддаа хүртээмжтэй, хялбар санхүүгийн үйлчилгээг технологиор дамжуулан хүргэхэд илүү төвлөрч, PayOn аппликейшныг нэвтрүүлэн өнөөдрийг хүртэл өдөр бүр сайжруулсаар байна.
“Таван богд финанс ББСБ” ХХК Улаанбаатар, орон нутгийг хамарсан 24 салбар, 200 гаруй ажилтантай, 200 мянга гаруй харилцагчтай, Монголын ТОП финтек компаниудын нэг болон хөгжиж байна. Бидний амьдарч буй энэ үед цахим шилжилт маш хурдацтайгаар явагдаж, Төрийн мэдээллийн систем улам сайжирч, цахимжиж байна. Үүнтэй зэрэгцүүлэн тус компани Зээлийн үйл ажиллагаандаа эрсдэлийн шинжилгээ, статистик тооцоололд суурилсан кредит скорингийн системийг нэвтрүүлсэн учраас зээлийн шийдвэр гаргалт улам бүр хурдан, хялбар болжээ. Зээлийн үйлчилгээнээс гадна итгэлцэлийн үйлчилгээ, валют арилжааны үйлчилгээг санал болгон ажиллаж байгаа юм байна. Урьд нь автомашины зээл авахад олон төрлийн материал бүрдүүлдэг, цаг зарцуулдаг байсан бол одоо автомашинаа сонгоод, сонгосон автомашиныхаа мэдээллийг PayOn аппликейшнээр илгээхэд л болох аж. Өөрөөр хэлбэл, Монгол орны хаанаас ч санхүүгийн хэрэгцээгээ шийдвэрлэх боломжийг олгож байгаагаараа онцлог юм.