Улс орны хүч – эрчүүд
Уурхайн гүн, барилгын өндөр, алсын тээвэрт эрчүүд олноороо хүчин зүтгэж байгааг Үндэсний статистикийн хорооны тоон мэдээллээс илхэн харж болно. Барилгын салбарын ажиллагсдын 89.2 хувь нь эрчүүд байгаа бол уул уурхайн ажиллагсдын 84, тээвэр агуулахын 82, эрчим хүч, дэд бүтцийн салбарын ажиллагсдын 79 орчим хувь нь эрчүүд байна. Түүнчлэн мэдээлэл холбоо, хөдөө аж ахуй, төрийн удирдлага зэрэг салбарт эрчүүд давамгай хэвээр байгаа нь эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон салбаруудад тэдний оролцоо давамгай байгааг илтгэнэ.

Цэргийн алба үүнийг улам тодруулна. Дэлхийн олон оронд эрчүүд заавал цэргийн алба хаадаг, мөн зэвсэгт хүчний үндсэн бүрэлдэхүүнийг бүрдүүлдэг. Жишээлбэл, Израил, ОХУ, Өмнөд Солонгос зэрэг улсад эрэгтэйчүүдийн 90-100 хувь нь заавал цэргийн албанд морддог. Олон улсад эрэгтэйчүүдийн цэргийн албанд мордох хувь нийт хүн амын 1-3 хувьтай тэнцэж байна.
Харин монголд цэргийн алба хаасан эрчүүдийн дийлэнх нь 40-өөс дээш насныхан байна. 18-29 насанд 17 хувь байхад 30-39 насанд 41 хувь, 40-49 насанд 59 хувь болж, харин 60-аас дээш насанд 87 хувьд хүрчээ.
Эрчүүд улс орны аюулгүй байдлын “гол хүч” болж байгаа ч нөгөө талдаа тэдний дундаж наслалт эмэгтэйчүүдээс богино байна. Дэлхийн хэмжээнд эрчүүд эмэгтэйчүүдээс дунджаар тав орчим жилээр богино гэсэн судалгааг 2021 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO) гаргаж байсан. Харин монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67.9 жил бөгөөд эмэгтэйчүүдээсээ даруй есөн жилээр богино насалж байна.

Эрчүүд улс орны аюулгүй байдлын “гол хүч” болж байгаа ч нөгөө талдаа тэдний дундаж наслалт эмэгтэйчүүдээс богино байна. Дэлхийн хэмжээнд эрчүүд эмэгтэйчүүдээс дунджаар тав орчим жилээр богино. Харин монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67.9 жил бөгөөд эмэгтэйчүүдээсээ даруй есөн жилээр богино насалж байна.
