Хүннү хотын эрчим хүч

Sarangerel
2026-04-22 14:53:13
Ангилал: Эрчим хүч

Улаанбаатар хотын дагуул Хүннү хот (хуучнаар Шинэ Зуунмод) нь 2028 онд эхний оршин суугчдаа хүлээн авахаар төлөвлөж буй бөгөөд эрчим хүчний бие даасан, сэргээгдэх эх үүсвэрт суурилсан дэд бүтэцтэй байхаар төлөвлөж байна. Гол эх үүсвэр нь 250 МВт-ын ДЦС, 90 МВт-ын батарей хуримтлуур бөгөөд нарны эрчим хүч, хог шатаах үйлдвэрээр нэмэлт эрчим хүч гаргах төслүүд хэрэгжиж байгаа юм.

Эрчим хүчний төлөвлөлт ба төслүүд:

  • Сэргэлэн дэд станц: 220/110/35 кВ-ын хүчин чадалтай, 125 МВт-ын хос станц баригдаж, 2025 оны байдлаар 85 хувийн гүйцэтгэлтэй байна.
  • Батарей хуримтлуур: 90 МВт-ын хүчин чадалтай, нарны эх үүсвэрээр өөрийгөө цэнэглэдэг батарей хуримтлуурын станцыг 47 га талбайд барихаар төлөвлөж байна.
  • ДЦС: Хүннү хотыг хангах 250 МВт-ын хүчин чадалтай ДЦС-ыг 678.1 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар, 90 хувийг хувийн хэвшлийн түншлэлээр барихаар төлөвлөж байна.
  • Нэмэлт эх үүсвэр: Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр, нарны цахилгаан станцын төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ.

Хүннү хотын өөрийн эх үүсвэрээс цэнэглэх (100 мвт нарны үүсгүүр) 90 мвт чадалтай, 360 мвт.ц батарей хуримтлуурын төсөл

  • Батарей-360 МВт.ц
  • Нарны цахилгаан станц-90 МВт
  • Хөрөнгө оруулалт-83.7 сая ам.доллар
  • Нийлүүлэх эрчим хүч-203.7 сая КВт.ц
  • Хэрэгжих хугацаа-2025-2027

“Хүннү хотын дулааны цахилгаан станц” төсөл

Нийслэлийн дагуул Хүннү хотыг эрчим хүчээр хангах 250 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станцыг (ДЦС) 678.1 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар барихаар төлөвлөжээ. Тус станц жилд 1.4 тэрбум кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэх юм. Барилга угсралтын ажил нь 24-36 сар, ашиглалтын хугацаа 20-30 жил, 20 жилийн хугацаанд 679.9 сая ам.долларын ашигтай ажиллахаар төлөвлөжээ.