Гараг төст оъектуудын тоо хоёр дахин нэмэгдлээ

Mongolian Economy
2026-05-06 16:08:22
Ангилал: Сансар судлал

Эрдэмтэд нарны аймгийн алс хязгаарт орших хос одны системд гараг байх магадлалтай 27 объект илрүүлжээ. Өнөөг хүртэл хос одны системийг тойрч эргэдэг, гараг байх магадлалтай 18 объект тогтоогдсон байдаг юм. Харин тавдугаар сарын 4-нд сансар сонирхогчдын дунд албан бусаар тэмдэглэдэг “Оддын дайн” баярын өдөр судлаачид дэлхийгээс 650-18 мянган гэрлийн жилийн алсад орших, гараг байх магадлалтай 30 гаруй обьектийг шинээр илрүүлжээ.

Тэдний 27 нь гарагтай төстэй хэмжээтэй байсныг Шинэ Өмнөд Вэльсийн их сургуулийн судлаач Марго Торнтон онцолсон байна.

Сансар огторгуйд орших бүх оддын талаас илүү нь хоёр одны юм уу олон одны системтэй байдаг. Өмнө нь эрдэмтэд хоёр одны гараг төст объектуудыг тэдний шилжилтээр буюу одны өмнүүр өнгөрөх үеэр тогтоодог байсан бол, энэ удаа “apsidal precession” аргыг ашиглаж, бие биенээ тойрч эргэж, сүүдрээ тусгадаг оддын хөдөлгөөнийг ажиглах замаар олсон байна. Улмаар НАСА-гийн 2018 онд нэвтрүүлсэн гарагийн ангууч гэгдэх телескопийн мэдээллийг ашиглан Далай ван гарагийн хэмжээтэй, Бархасбадь гарагаас арав дахин хүнд жинтэй байх магадлалтай уг “магадлалтай гарагууд”-ыг нээсэн аж.

Эх сурвалж: https://www.theguardian.com/

Зураг: www.cnbctv18.com

Сэтгүүлч Б.Даваажав

Mongolian Economy