“Apple”-ийн хаанчлал хазайв

“Apple” компанийн бараа, бүтээгдэхүүний борлуулалт сүүлийн үед муудах болсонтой холбоотойгоор хувьцаа нь өчигдрийн байдлаар 398.11 ам.доллар болж буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь 2011 оны арванхоёрдугаар сараас хойш анх удаа 400 ам.доллараас доош унасан тохиолдол болжээ.

Тус компанийн ханган нийлүүлэгчдийн нэг болох iPhone болон iPad-ийн дууны программ хийдэг “Cirrus Logic” компанийн борлуулалт муудсан талаар мэдээ цацагдсаны дараахан “Apple”-ийн хувьцааны үнэ буурах болжээ.

“Apple” компани ирэх долоо хоногт эхний улирлын тайлангаа гаргах бөгөөд тоон үзүүлэлтэд гарах өөрчлөлтийн тал дээр гайхаад байх зүйлгүй гэж зарим мэргэжилтэн үзэж байгаа аж.