“Apple” компани 26.9 сая iPhone , 14 сая iPad борлуулжээ

“Apple” компани 2012 оны санхүүгийн дөрөвдүгээр улирлын тайлангаа гаргалаа гэж “Agence France” хэвлэлээс мэдээллээ. Энэ оны долдугаар сараас есдүгээр сар хүртэлх хугацаанд тус компани 8.2 тэрбум ам.долларын цэвэр орлогын ашигтай ажиллажээ. Үүгээр “Apple”-ын нийт ашиг 36 тэрбум ам.долларт хүрсэн байна. Шинжээчид компанийн цэвэр ашгийг 35.8 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн урьдчилсан тооцоолол биелсэнийг Reuters тэмдэгдэв.

Дээр дурдсан хугацааны дотор “Apple” нийт 26.9 сая iPhone , 14 сая iPad борлуулсан байна. Эдгээр тоо нь өнгөрөгч онд борлуулсан бүтээгдэхүүний тоог давсан үзүүлэлт болжээ. “Apple”-ын гүйцэтгэх захирал Тим Кук компанийн хүрсэн амжилтаар бахархаж буйг дурдаад, энэ амжилт цаашид ч энэ маягаараа дээшлэхийг онцолсон байна.

Санхүүгийн энэ оны нийт дүнгээр “Apple” компани 41.7 тэрбум ам.долларын цэвэр ашиг олжээ. Энэ нь өнгөрөгч онтой харьцуулахад 61 хувиар өссөн тоо юм. Компанийн энэ жилийн орлого 156.5 тэрбум ам.долларт хүрээд байгаа нь 2011 онтой харьцуулахад 44.6 хувийн өсөлттэй гарчээ. “Apple”-ын санхүүгийн тайланг энэ сарын 25-нд гаргасан байна. Энэ нь өнгөрсөн оны аравдугаар сард таалал төгссөн “Apple”-ын захирал Стив Жобсын ажлыг Тим Кук авснаас хойших анхны санхүүгийн тайлан билээ.