“Apple” компьютерийн анхны загвар 37 настай

“Apple” компани “Apple 1” загварын хамгийн анхны компьютераа 1976 онд бүтээж, тухайд үедээ 200 орчим тоогоор үйлдвэрлэж байжээ. Зохион бүтээгчид нь тус компанийг хамтран байгуулагчид болох Стив Жобс, Стив Возняк нар. Тэд аав нарынхаа гражид анхны компьюьтераа бүтээж байсан түүхтэй.

Харин өнөөдөр анхны загвараас 46 ширхэг үлдсэн гэх боловч зургаахан нь ажиллагаатай хэвээр байгаа аж. Өнгөрсөн ням гаригт Германд болсон дуудлага худалдаагаар нэгийг нь 650 орчим мянган ам.доллараар заржээ. Гэхдээ уг компьютераас бараг үлдсэн юмгүй бөгөөд ганцхан эх хавтан дээр Возняк өөрийн гарын үсгээ зурсан аж. Мөн анхны дэлгэц, хальс уншигч, гар зэрэг дагалджээ.