Бодлогын хүүд өөрчлөлт орж мэдэх нь

Монголбанкны Ерөнхийлөгчийн дэргэдэх Мөнгөний бодлогын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр болж, өнөөдөр өнжиж байна. Зөвлөл гурван удаа хуралдаж эцсийн шийд гаргах юм.

Энэ удаагийн хурлын хэлэлцэх зүйлд мөнгөний бодлогын хүүг өөрчлөх тухай асуудал багтжээ. Өөрөөр хэлбэл, одоогийн 10.5 хувийн хүүгээ тэд эргэн харж, дахин засвар оруулж мэдэх нь. Ингэснээр бодлогын хүү нэмэгдэх эсэх нь тодорхой болно гэсэн үг.

Энэ оны хоёрдугаар сард Мөнгөний бодлогын зөвлөлийн ээлжит хурлаар бодлогын хүүг хэлэлцээд хэвээр үлдээсэн билээ. Тэгвэл энэ удаад бодлогын хүүг нэмж таарах болов уу гэсэн хүлээлт байна. Хурал ирэх долоо хоногт үргэлжлэх юм.

Б.Тогтох