Бодлогын хүү ирэх долоо хоногт тодорхой болно

Мөнгөний бодлогын хүүг хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргадаг эрх бүхий зөвлөлийн хурал өнгөрсөн долоо хоногт эхэлсэн билээ. Энэ  талаар манай сайт өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл хурал одоогоор түр завсарлаад байгаа аж.

Мөнгөний бодлогын зөвлөл гурван удаа хуралдаж байж нэгдсэн шийдвэр гаргадаг. Хурал ирэх долоо үргэлжлэх бөгөөд одоогийн 10.5 хувийн хүүг бууруулах бус нэмэх эсэхээ энэ үеэр эцэслэн шийдэх юм байна.

Өөрөөр хэлбэл, энэ удаагийн хурлын завсарлага авах болсон гол шалтгаан нь бодлогын хүү байжээ.

Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн утга өөрчлөгдөхгүй гэдэг. Үүнтэй адил бодлогын хүүг одоо буурууллаа гээд зээлийн хүүд өөрчлөлт гарахгүй болов уу. Тэр тусмаа өнөөгийн ээдрээтэй нөхцөлд бодлогын хүүгээ бууруул гэж бизнес эрхлэгчдийн зүгээс Төвбанкаа шахаж буй.

Харин Азийн хөгжлийн банк, Олон Улсын валютын сан, Дэлхийн банкнаас хүүгээ нэмэгдүүлж, бодлого чангалахыг дуу нэгтэй хүлээн зөвшөөрч басхүү дэмжиж байгаа. Тэд удаа дараалан өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. 

 

Б.Тогтох