Зэсийн ханш өсөх үү

Олон улсын зах зээл дээрх зэсийн ханш өсөх хандлагатай байна. Лондонгийн металлын биржийн энэ сарын 24-ний хаалтын ханшаас үзэхэд нэг тонн зэс 6990 ам.долларын үнэтэй байна.
 
Тус таваарын ханш энэ сарын 19-нд 7010 ам.долларт хүрч сүүлийн гурван сарын дээд түвшинд хүрсэн. Харин дээрх өсөлтөөс хойш уруудаж байсан ханш энэ сарын 21-нээс эргэн өсч эхэллээ. 
 
Шанхайн “Futures” биржид ирэх наймдугаар сарын гэрээний үнэ энэ оны хоёрдугаар сарын 7-ны /49210 юань/ ханшаас 1.4 хувиар буурч 49130 юань буюу 7900 ам.долларт хүрлээ.
 
Ханшийн өсөлтөд Япон, АНУ-ын үйлдвэрлэл тогтворжиж байгаа нь нөлөөлжээ. Гэхдээ цаашид БНХАУ-ын эрэлт буурсаар байвал ханш унах талтай. Шинжээчдийн таамаглаж буйгаар урд хөршийн барилгын салбарын тэлэлт зэсийн эрэлтийг дэмжиж магадгүй аж. Нөгөөтэйгүүр ханш өсөх хандлагатай гэж үзэж байгаа аж.  
Г.Орхон