Энэ оны хэрэгцээт улаанбуудайг дотоодоос хангах боломжтой

Энэ оны ургац хураалтын урьдчилсан мэдээллийг өнөөдөр Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас танилцууллаа. Улсын хэмжээнд нийт 315.6 мянган га-д үр тариа тариалжээ. 
 
Тариалалтад зориулан нийт 724 аж ахуйн нэгж байгууллага, иргэнд 2.7 тонн шатахуун, 290 аж ахуйн нэгж, иргэнд 9.3 мянган тонн буудайн үр, 322 аж ахуйн нэгж, иргэнд 152.7 тонн ургамал хамгааллын бодис, 57 аж ахуйн нэгжид 215 тонн бордоог тус тус 20-50 хувийн урьдчилгаатай зээлээр олгосон байна.
Мөн хүнсний ногооны үрийн чанар хангамжийг сайжруулах зорилтын хүрээнд 120 сая төгрөгийн үнэ бүхий 10 нэр төрлийн хүнсний ногооны үр нийлүүлж Аймгийн үйлдвэр хөдөө аж ахуйн газраар дамжуулан иргэдэд олгожээ. Байгаль цаг уурын давтагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймагт 2859 га талбайн ургац мөндөрт цохигдсоныг эс тооцвол ургац хураалтын ажил амжилттай явж байгаа аж. 

Ургац тариалалт, хураалтын үйл явц /мянган,тонноор/
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
Одоогийн байдлаар БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 12 сая ам.долларын 125-165 морины хүчтэй трактор, үр тарианы комбайн худалдан авах гэрээг байгуулжээ. Тиймээс Эдийн засгийн хөгжлийн яам болон Хятадын “ЭКСИМ” банктай хамтран тоног төхөөрөмж нийлүүлэхээр хамтын ажиллгаагаа эхлээд байгаа аж. Тоног төхөөрөмжийг энэ өвлөөс нийлүүлхээр болсон байна. 
Энэ жилийн хувьд манай улсын өрхийн нийт хүнсний ногооны хэрэгцээ 240 мянган тонн байгаа бол үүний 57 хувийг дотоодоосоо хангах боломжтой гэдгийг Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Түүнчлэн нэг тонн улаан буудайн үнийг 460 мянган төгрөг байх Сайдын тушаал гарчээ. 
 
Ургац хураалтын урьдчилсан тооцоогоор 439.8 мянган тонн буудай үтрэм дээр бууж, цэвэр жингээр 410.1 мянган тонн буудай зарцуулагдах төлөвтэй байгаа аж. Үүнээс ирэх оны тариалалтад зориулан 45.2 мянган тонн үр, улсын үрийн нөөцөд 7.9 мянган тонн, тэжээлд 25.4 мянган тонн, спиртийн үйлдвэрт 10.1 мянган тонныг тус тус зарцуулснаар гурил үйлдвэрлэлд 319.6 мянган тонн буудай нийлүүлэх төлөвтэй байгааг албаны хүмүүс хэлж байна. Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320 мянган тонн улаанбуудай шаардлагатай бөгөөд балансаас харахад энэ оны хэрэгцээт буудайг дотооддоо хангах боломжтой гэж үзжээ. 
 
 
 
 
А.Буянзаяа