Хөдөө аж ахуйн олон улсын үзэсгэлэн Өмнөд Солонгост

БНСУ-ын Жинжү хотод энэ оны арваннэгдүгээр дүгээр сарын 5-9 ний өдөр  гуравдах удаагийн Жинжү Хүнс, Хөдөө Аж Ахуйн олон улсын үзэсгэлэн болох гэж байна. Хүнс, Хөдөө аж ахуй, Газар тариалан, Мал аж ахуйн чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгч, импортлогч, худалдан авагч гээд олон тал энд цуглана.
 
Аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ Солонгосын шинэ зах зээлд таниулж, гэрээ хэлцэл байгуулах, түнш хайх, дэлхийн шинэ техник, технологитой танилцах, туршлага солилцох боломжтой.
 
Мөн үзэсгэлэнгийн үеэр ХАА, МАА, газар тариалангийн сүүлийн үеийн техник технологийг танилцуулж, дээрх чиглэлээр амжилттай үйл ажиллагаа явуулж буй гадаадын байгууллагууд нь туршлагаа хуваалцан лекц зохион байгуулах ба ганцаарчилсан уулзалтад оролцох гэх мэт өргөн боломжуудыг бүрдүүлсэн байдаг байна. 
 
Үзэсгэлэн доорхи нэр төрлөөр нийт 200.000 кв.м талбайтай 15 их танхимд үйл ажиллагаа зохион байгуулагдана.  
 
Үүнд:
 
IT,BT,CT,GT хөдөө аж ахуй, шавьж био үйлдвэрлэл, шинэ био технологи, органик, нано технологийн аргууд
Тариалалтын шинэ технологи, ус зайлуулах систем
Бүх төрлийн жимс, хүнсний ногоо, цэцэг, тариалалт
Ногоон байгууламжийн хэрэгсэл, нарны зайн болон лед системүүд
Логистик түгээлтийн систем, хадгалалтын төхөөрөмжүүд, бөөний болон жижиглэнгийн худалдаа
Хоёрдогч боловсруулсан хоол хүнс, байгальд ээлтэй хөдөө аж ахуйн үйлдвэрлэл
Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, эд анги
Мал аж ахуйн үржүүлэг, ариутгал, хооллолт, шинэ технологи, тоног төхөөрөмж, ялгадсыг цэвэрлэх систем, услалтын систем
Ойжуулалтын машин, механизм, мод боловсруулалт, хэмжилт, хаягдал модны цэвэрлэх систем, дахин боловсруулалт, ой хамгаалалт болон үйлчилгээ, тохижуулалтын бүтээгдэхүүн
Сайн чанарын үр, шинэ үр, сорт сайжруулалт, үрийн банк, үрсэлгээ, үрийн судалгаа шинжилгээ, үр суулгагчийн сургалт
Байгалийн гаралтай эм, эмийн үйлдвэрлэл, гоо сайхны бүтээгдэхүүн
Хөдөө аж ахуйн салбарын зөвлөх үйлчилгээ, хөдөө аж ахуйн боловсролын байгууллага, компаниуд, төв болон орон нутгийн засаг захиргаа, тариалангийн аж ахуйн хувиарлалт болон түрээс, банк санхүү болон даатгалын үйлчилгээ
МАА, ХАА-н гаралтай бүх төрлийн бараа бүтээгдэхүүн
 
 
Тус  үзэсгэлэн нь  БНСУ-ын Гадаад харилцааны яамнаас санаачлан хамтран зохион байгуулдаг ба өнгөрсөн онд нийт 22 орны 287 компани оролцжээ. Ингэхдээ нийт 49 сая ам.долларын 85 гэрээ хийгдсэн үр дүнтэй гарчээ.  Үзэсгэлэнг зорьж ирэх үзэгчдын тоо жил бүр тогтмол нэмэгдэж өнгөрсөн онд 501.460 хүн ирж үзсэн гэх статистик тоо байна.