Ургац хураалт энэ жил эрт эхэлнэ

Улсын хэмжээнд энэ онд 434.5 мянган га-д тариалалт хийсэн. Урьдчилсан байдлаар 466.6 мянган тонн үр тариа хурааж авахаар байгаа нь нэг га-гаас дунджаар 15.2 цн буудай, 116.3 цн төмс, 121.4 цн хүнсний ногоо, 5.8 цн тосны ургамал, 26.7 цн малын тэжээлийн ургамал хурааж авах боломж бүрдсэн гэсэн үг аж. 
 
Долдугаар сарын сүүлч, наймдугаар сарын эхний 15 хоногт нийт нутгаар хур тунадас багассанаас хураалтын ажил урьд жилүүдээс 7-10 орчим хоногоор эрт эхлэх төлөвтэй байгааг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж хэлж байна. 
 
Үүний зэрэгцээ ирэх сарын дунд хүртэл тариалангийн бүс нутгаар бороотой, сэрүүсэх төлөвтэй байгаа тул болц дутуу таримлыг хяруунаас хамгаалах, төмс, хүнсний ногоог хайрагдахаас сэргийлэх ажлыг салбарын яам орон нутагт хийж эхэлсэн байна. 
 
 
С.Аз