Орос руу экспортоо нэмэгдүүлэх боломж нээгдэнэ

Манай улс Орос руу савхи, илгэн хувцас, үслэг эдлэл болон бага хэмжээний мах экспортолдог юм байна. Экспорт бага байгаа шалтгаан нь тус улсын гаалийн татвар өндөр байдагтай холбоотой аж.
 
Өөрөөр хэлбэл, үслэг эдлэл 22.5, хивс 22.5 хувийн татвар төлдөг аж. Үүн дээр нэмүү өртгийн тав, худалдааны таван хувийн татар нэмэгддэг юм байна. Худалдаанаас алдагдал хүлээхгүйн тулд одоо гарч буй боломжоо ашиглах ёстойг судлаачид хэлж байна.
 
Өөрөөр хэлбэл, АНУ болон Европын холбооны орнуудаас ОХУ импортын үхрийн махныхаа 60 орчим хувь буюу 600 мянган тонныг авч байсан зах зээл нээгдэж байгаа гэнэ. Тиймээс манайх тус улсад мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хэлцлийг эрчимжүүлж, экспортоо нэмэгдүүлэх боломж бу аж. Учир нь, сүүлийн жилүүдэд ОХУ-аас Ази тивийн улс орнуудтай худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн хөгжүүлэх санаачилга гаргах болсныг олон улсын шинжээчид онцлон дүгнэж байгаа юм.  
 
Түүнчлэн улс төрийн нөхцөл байдлаас үүдэн ОХУ наймдугаар сарын 7-нд эдийн засгийн хориг арга хэмжээ авч, АНУ, Австрали, Канад болон Европын холбооны улсуудаас зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хориглосон.
 
Дээрх  орнуудаас ОХУ-д экспортолсон, эдийн засгийн хоригт багтсан хүнсний бараа, бүтээгдэхүүний хэмжээ 2013 онд 6.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Уг хориг арга хэмжээний улмаас тус улсад зарим бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт багасч, үүнийг дагасан гадаад худалдааны шинэ орон зай бий учир болж буйг зарим орон ашиглахын төлөө өрсөлдөж эхэлсэн аж. Үүнээс  манайх хоцрох ёсгүйг судлаачид удаа дараа мэдэгдсээр байгаа юм.
 
/Өмнөх мэдээллийг эндээс mongolianeconomy.mn/mn/e/6583/
 
Дашрамд дурьдахад, ОХУ манайхаас хөдөө аж ахуйн гаралтай бүхий л бүтээгдэхүүнээ авдаг хэр нь мах махан бүтээгдэхүүний бараг авдаггүй байна. Учир нь, Оросын тал мах махан бүтээгдэхүүн дээр маш өндөр шаардлага тавьдаг гэнэ. Наад захын жишээ дурьдахад, сүүлийн гурван жил мал, амьтны гоц халдварт өвчин Монголд гараагүй байх ёстой гэж шаарддаг аж. Энэ шаардлагыг манайх сүүлийн жилүүдэд хангаж чадахгүй байгаа юм байна. 
 
 
 
С.Аз