Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцоод иржээ

Өнгөрсөн наймдугаар сарын 28-31 ны хооронд БНХАУ–ын аялал жуулчлалын гол бүс болох Гуан Ши мужийн Гүй Лин хотноо Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн зохион байгуулагдсан.  Тэгвэл тус үзэсгэлэнд манай орноос Соёл, спорт, аялал жуулчлалын яамны төлөөлөл болон бусад аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөлөл оролцжээ.
 
Энэхү үзэсгэлэн яармаг нь тавдахь удаагаа зохион байгулагдаж байгаа бөгөөд 60 гаруй орны 80 гаруй байгууллага оролцож 300 гаруй хүн үзэж сонирхдог гэсэн судалгаа байдаг байна. Монгол улсын хувьд энэхү үзэсгэлэнд анх удаа оролцсон билээ. Гуан Ши мужийн Гүй Лин хот нь Хятадын аялал жуулчлалын тэргүүлэх бүс. Тиймээс ч байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоц нь “ЮНЕСКО”–гийн Соёлын өвд бүртгэгдсэн байдаг ажээ.
 
Уг арга хэмжээний үеэр Монголын тал Хятад, Европ, Өмнөд Азийн аялал жуулчлалын компаниудтай бизнесийн уулзалтуудыг амжилтай зохион байгуулжээ. Уулзалтаар хоёр орны жуулчдыг  солилцохоос гадна Европ, ОХУ-ын жуулчдыг Монгол Хятад орнуудаар дайруулан аялуулах шинэ хөтөлбөрийн талаар санал солилцсон аж.
 
 Уг үзэсгэлэн яармагийн үеэр оролцогчдын дунд нийт зургаан номинацид шилдэгийг тодруулсан бөгөөд Монгол улсын үзэсгэлэнгийн талбай “Шилдэг талбайн тохижилт”-той оролцогч болон “Best Organized Both Award” шагналыг хүртсэн байна.