Долларын ханш өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.4 хувиар чангарчээ

Валютын ханшийн өсөлтийн эрч сүүлийн саруудад саарах хандлага ажиглагдсан. Статистик мэдээлэлд тулгуурласнаар Монголбанкны төгрөгийн ам.доллартай харьцах дундаж ханш энэ оны есдүгээр сард 1835.8 төгрөг болжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 173.3 төгрөг буюу 10.4 хувиар чангараад буй үзүүлэлт аж. 
 
Түүнчлэн төгрөгийн ам.доллартай харьцах дундаж ханш өнгөрсөн наймдугаар сард өмнөх сарынхаас нэг хувиар суларч, есдүгээр сард өмнөх сарынхаас 1.4 хувиар чангарч 1835.8 төгрөгт хүрсэн байна. 
 
Түүнчлэн төгрөгийн юаньтай харьцах дундаж ханш өнгөрсөн сард 299 төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 27.3 төгрөгөөр буурсан байна. Төгрөгийн юаньтай харьцах нэрлэсэн дундаж ханш наймдугаар сард өмнөх сарынхаас 1.7 хувиар суларч есдүгээр сард 1.2 хувиар чангарсан байна. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
А.Буянзаяа