ОХУ руу хоёр компани мах экспортолно

Хойд хөршийн төрийн Тэргүүн өнгөрсөн есдүгээр сард манай улсад ажлын айлчлал хийсэн. Энэ үеэр манайх мах экспортлох санал тавьсан нь нааштайгаар шийдэгдэж байгаа. Тодруулбал, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж ОХУ-д айлчлал хийж, мах экспортлох зөвшөөрөл авч чадсан юм. 
 
Энэ хүрээнд ОХУ-ын хяналтын байгууллагаас томилогдсон албан хаагчид Монголд ирж 12 мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаад явсан байна. Шалгалтын дүнд Эрдэнэт хотод байрлах “Эрдмийт”, “Преком” хэмээх хоёр компанид мах экспортлох зөвшөөрөл олгосон аж. 
 
Үлдсэн 10 компанид ариун цэврийг чандлан сахих даалгавар өгчээ. Өөрөөр хэлбэл, Монголоос мах авах шаардлага нь үйлдвэрийн дараагийн дамжлага буюу мах шулах ширээ сандал, сав баглаа боодлоо сайжруулах хэрэгтэй байгаа аж. 
 
 
С.Аз