Тендер зарлах хугацааг богиносгожээ

Тендерийн тухай хуулийн төслийг УИХ-ын намрын чууганаар батална. Хуулийн төсөлд олон улсын тендер шалгаруулалтад баримталдаг ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх гэсэн таван зарчим алдагдсан талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлэв.
 
Нөгөөтэйгүүр улс төрийн албан хаагчид тендерийг өөрсдөө мэдэж шийдэхээр зохицуулалт хийсэн нь өмнөх хуулиар мэргэжлийн байгууллага байгуулж, эрх мэдэлтний оролцоог багасгах талаар баримтлах зарчмаас ухарсан гэж үзэн УИХ дахь МАН-ын бүлэг уг хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ хэллээ.
 
Өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хууль буюу Тендерийн тухай хуулиар нээлттэй тендер хүлээн авах хугацаа 30 хоног байгаа. Харин шинэ хуулийн төслөөр 10-15 хоног байхаар тусгасан аж. Мөн тендерийн үнэлгээ, тендерийн хүчинтэй байх хугацааг 45 хоногоос 15 болгож өөрчилсөн байна. Уг өөрчлөлтөөр аж ахуйн нэгжүүдийн тендерт орж өрсөлдөх боломж хумигдах, тэгш, шударга байдлыг алдагдуулах сөрөг үр дагавартай аж.  
 
Шийдлийн Засгийн газар байгуулагдаж байгаа учраас бодлого, үйл ажиллагаандаа тодорхой өөрчлөлт оруулах ёстой. Шинэ танхимын бодлого, үйл ажиллагаанд өмнөх Засгийн газрын энэ мэтчлэн өргөн барьсан хуулийн төслүүд нийцэх эсэхийг эргэж харах ёстой гэж гишүүд үзэж буй юм байна. 
 
 
С.Аз