Эко аялал жуулчлалыг Монголд хөгжүүлнэ

“Эко-Аялал жуулчлал” сэдэвт үндэсний чуулган болно. Чуулганаар Эко-Аялал жуулчлалын талаарх ойлголтыг олон нийтэд өгөх, Монгол орны онцлогт тохирсон эко аялал жуулчлалын үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр харилцан туршлага судлах аж. 
 
Мөн энэ төрлийн ажилд төр болон төрийн бус байгууллага, боловсрол, бизнес эрхлэгч зэрэг үндэсний сүлжээг бий болгох, Монгол дахь эко аялал жуулчлалыг төлөвлөх, амжилттай хэрэгжүүлэх аргуудыг тодорхойлох зэрэг олон талын ач холбогдолтой гэсэн.
 
Дашрамд дурьдахад Монголын Бүтээмжийн Төв, Азийн Бүтээмжийн Байгууллага МҮХАҮТ-ын дэргэдэх “Аялал жуулчлалыг хөгжүүлэх зөвлөл” хамтран уг чуулганыг зохион байгуулж буй аж. Чуулган маргааш эхлэх бөгөөд хоёр өдөр үргэлжлэх юм байна. 
 
 
 
 
А.Буянзаяа