АН-ын шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Оюундарь МҮОНРТ-ийн захирлын албыг хашихаар болсон. Тэрбээр ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг гурван жил хашсан бөгөөд өнгөрсөн хугацаанд чамгүй амжилттай ажилласан гэдгийг хамт олон нь хэлж буй.

Үүнтэй холбогдуулан дараагийн нарийн бичгийн дарга  томилох асуудлыг тус намын гүйцэтгэх зөвлөл өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэжээ.
 
Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Ерөнхийлөгчийн амьдрах орчин ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр томилогдон тамгаа гардан авчээ. 
 
Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр дараагийн ҮЗХ-ны хурлаар албан ёсоор ажлаа хүлээн авах юм байна.