Хүнсний ногоо 24 хүртэлх хувиар өсчээ

Эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байсаар шинэ он гарлаа. Өнгөрсөн хугацаанд бараа бүтээгдэхүүний үнэ бага багаар нэмэгдсээр доод тал нь 30 гаруй хувиар нэмэгдсэн байгааг өдөр тутам хэрэглэдэг өргөн хэрэглээний барааны одоогийн үнээс харж болохоор байна. Энэ он гарсан эхний долоо хоногийн байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 1.3 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 
 
Өнгөрсөн нэг сарын хугацаанд хонины ястай махны үнэ 3.4 хувиар өссөн бол бусад махны үнэ өөрчлөлтгүй байна.
 
Харин үнийн хувьд 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6025 төгрөг, үхрийн /ястай/ мах 7465, үхрийн цул мах 9395, адууны мах 5435, ямааны мах 4735 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Тус хугацаанд хүнсний ногооны үнэ 24 хүртэлх хувиар өссөн үзүүлэлттэй байна. 
 
Хүнсний өргөн хэрэглээний барааны үнэ өнгөрсөн сартай харьцуулахад /хувиар/