Түлш эрчим хүчний салбарт хийх өөрчлөлт

Төрийн эзэмшлийн хувийг бүрэн хувьчлах, төрийн эзэмшлийн хувийг бууруулах гэсэн хоёр ангилалд төрийн өмчит хуулийн этгээдүүдийг хуваан хувьд шилжүүлэх асуудал яригдаад буй. Үүнээс түлш эрчим хүчний салбарт хйих өөрчлөлтөд  долоон компани хамрагдсан байна. 
 
Хувьчлалыг хийхдээ зах зээлийн тааламжит нөхцөл бий болсон, хөрөнгийн зах зээл дээр хүлээн зөвшөөрөгдөх чадамж бүрдсэн, хувьчлалын бэлтгэл ажил бүрэн хийгдэж дууссан үед гүйцэтгэнэ хэмээн өнгөрсөн оноос ажил хэрэг болгосон. Тэгвэл энэ ажил ирэх онд бүрэн дуусна хэмээн холбогдох албаныхан мэдээлсэн.

Түлш, эрчим хүчний салбараас хувьд шилжих компаниуд 
 
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, “Улаанбаатар дулааны шугам сүлжээ” ТӨХК
 
Хувьцааны 30 хувийг нийслэлийн эзэмшилд шилжүүлж, , төр болон нийслэлийн эзэмшлийн хувьцаа 70 хувь байх бөгөөд нэмэлт хувьцаа гарган хөрөнгийн зах зээлд нээлттэй худалдаж төрийн эзэмшлийн хувьцааны 10 хувийг ажиллагсдад нь үнэгүйгээр эзэмшүүлэх
 
“Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компани
 
Шугам сүлжээг өргөтгөх техник, технологийг шинэчлэн, төрийн эзэмшлийн хувьцаа 34 хувь байх хэмжээнд хөрөнгийн зах зээлд нээлттэй худалдаж төрийн эзэмшлийн хувьцааны 10 хувийг ажиллагсдад нь үнэгүйгээр эзэмшүүлэх
 
“Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компани 
 
Төрийн эзэмшлийн хувьцаа 34 хувь байх ба нэмэлт хувьцаа гарган тодорхой багц болгон хөрөнгийн зах зээлд худалдаж төрийн эзэмшлийн хувьцааны 10 хувийг ажиллагсад нь үнэгүйгээр эзэмшүүлэх
 
"Дулаан шарын гол ХК", "Дарханы дулааны сүлжээ" ХК
 
Төрийн хувьцааг Дархан уул аймгийн ИТХ-д, “Даланзадгадын ДЦС ХК-ийн хувьцааг Өмнөговь аймгийн ИТХ-д, Багануурын ДС ХК, Налайхын ДС ХК-ийн төрийн хувьцааг Нийслэлийн ИТХ-д шилжүүлэх өөрчлөлтийг хийх
 
“Диспетчерийн үндэсний төв” ХХК 
 
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-тай нэгтгэх өөрчлөлтийг хэрэгжүүлэх
 
“Шивээ-Овоо” ХК 
 
Төрийн эзэмшлийн хувьцаа 34 хувь байх ба нэмэлт хувьцаа гаргаж МХБ-ээр арилжих замаар тус компанийн нүүрс олборлох хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник технологийг шинэчлэх
 
“Багануур” ХК
 
Хувьцаат компанийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 34 хувьд байх хэмжээнд нэмэлт хувьцаа гаргаж МХБ-ээр арилжаалах замаар компанийн нүүрс гаргах хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник технологийг шинэчлэх
 
 
 
 
 
А.Бүрэнжаргал