“Оюу толгой” нэг сая дахь тонн баяжмалаа экспортоллоо

“Оюу толгой” ХХК-ийн экспортод гаргасан баяжмалын нийт хэмжээ нэг саяд тоннд хүрсэн талаар өнөөдөр мэдээллээ. Тус компани анхны баяжмалаа 2013 оны долоодугаар сард экспортод гаргаж байсан байна. 
 
Тус компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй “Ийм богинохон хугацаанд нэг сая тонн баяжмалыг экспортод гаргасан амжилтад манай компанийн нийт ажиллагсдын нөр их хөдөлмөр, хамтын зүтгэл, оролцогч талуудын дэмжлэг ихээхэн үүрэг гүйцэтгэсэн” гэлээ. 
 
Оюу толгой компани нэг сая дахь тонн баяжмалаа экспортолсон нь компанийн тогтвортой үйлдвэрлэлд шилжих явцад гарч буй чухал үйл явдал юм. Тус компани өнгөрсөн онд 250 сая орчим ам.долларын татвар, хураамж, бусад төлбөрийг төлсний зэрэгцээ дотоодын ханган нийлүүлэгчдээс 300 сая гаруй ам.долларын худалдан авалт хийсэн байна.