Уул уурхайн салбарын бизнес эрхлэгчдийг Польш руу аялалд урьж байна

Польшийн Эдийн засгийн яамаас боловсруулсан “Зах зээлийн экспортийн сэргэлт” сурталчлан дэмжих хөтөлбөрийг тус улсын сурталчилгааны “М” агентлаг хэрэгжүүлж байна. Польшийн компаниудтай хамтран уул уурхайн салбарыг хөгжүүлэх сонирхолтой байгаа Монголын бизнес эрхлэгч болон уул уурхайн салбарын сэтгүүлчдийг тус аялалд нэгдэхийг урьж байна.
 
Энэхүү үйл ажиллагаа ирэх тавдугаар сарын 11-16-нд Доод Силезийн мужид болох юм. Польшийн 24 бизнес эрхлэгч манай улсын уул уурхайн салбарын компаниудтай хамтарч ажиллах сонирхолтой байгаа аж. Бизнес эрхлэгч та тус хөтөлбөрт хамрагдснаар зургаан өдрийн турш аялан, Польшийн бизнес эрхлэгчидтэй хоёр өдрийн уулзалтад оролцох боломжтой. Мөн тус улсын уул уурхайн тоног төхөөрөмж бүтээгчдийн төлөөлөл гурван компанийн төв байранд зочлох юм. Ингэснээр эдийн засгийн тусгай бүсийн талаар ойлголттой болно гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. Эцэст нь оролцогчид Польшийн Вроцлав хотын түүх соёлыг үзэж тус улсын хоолны соёлыг мэдрэн аялах боломжтой. 
 
Тус аяллын гол зорилго нь хоёр улсын хоорондын зарим салбарын экспортийг хөгжүүлэхэд чиглэж байгаа. Зохион байгуулагчид аялалын бүх зардал (нислэг болон такси), байр болон хоолны зардлыг гаргах болно. Урилгыг хүлээн авснаар оролцогч танаас зардал гарахгүй юм байна. 
 
Хэрэв та аялалд оролцохыг хүсэж байвал хариугаа эрт өгнө үү. Учир нь оролцогчдийн тоо хязгаартай юм байна. 
 
Холбогдох хаяг: 
 
Martyna Majewska
Харилцаа болон ПР-ийн мэргэжилтэн
 
martyna.majewska@mpromotion.com.pl
www.madeinpoland2015.wordpress.com
 
Agencja M Promotion
Plac Hallera 5/12a
03-464 Warszawa
POLAND
T: +48 22 818 00 23
T: +48 795 650 491
www.mpromotion.com.pl